Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 18:7 - Ариун Библи 2004

7 Израилийн ардууд тэнд Давидын зарц нарт цохигдон ялагдаж, тэр өдөр үй олон хүн буюу хорин мянган хүн тэнд алагдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Израиль хүмүүс тэнд Давидын зарц нарт цохигдон ялагдаж, тэр өдөр үй олон буюу хорин мянган хүн хядагдав.

Onani mutuwo Koperani




2Самуел 18:7
12 Mawu Ofanana  

Шүүгдэхийн тулд хаан дээр ирсэн бүх Израильтай Абсалом ийм маягаар харьцдаг байв. Ийнхүү Абсалом Израилийн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн авав.


Ингээд хүмүүс израильчуудын эсрэг тулалдахаар дайны талбар уруу явцгаав. Тулалдаан Ефраимын ойд болов.


Тэнд хийсэн тулалдаан бүх нутгаар тархаж, тэр өдөр илдэнд алагдсан хүнээс илүү ойд алагдсан хүн нь олон байв.


Тэр өдөр ширүүн тулалдаан болж, Абнер болон Израилийн эрчүүд Давидын зарц нарт цохигдов.


Дараа нь Абнер Иоабыг дуудан —Илд нь мөнхөд цөлмөх гэж үү? Энэ нь эцэстээ бэрх болно гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ах дүү нараа хөөхөө зогсоож буцах талаар чи хүмүүстээ тушаахгүй хир удах гэсэн юм бэ? гэв.


Харин Давидын зарц нар Бениаминаас болон Абнерын эрчүүдээс олныг цохисонд гурван зуун жаран хүнийг алсан байв.


Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.


Та хаадад авралыг хайрлаж, Өөрийн зарц Давидыг бузар илднээс авардаг билээ.


Хар санаатан зайлшгүй шийтгүүлнэ. Харин шударга зөв хүний үр удам нь чөлөөлөгдөнө.


Хүү минь, ЭЗЭНээс болон хаанаас эмээгтүн. Тэднийг эсэргүүцэгч нартай бүү нийл.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa