15 Иоабын зэвсэг барьж явсан арван залуус ч Абсаломыг тойрч түүнийг цохиж алав.
15 Иоабын зэвсэг барьж явсан арван залуу ч Абсаломыг тойрч түүнийг цохиж алав.
Тийм учраас одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан билээ” гэв.
Иоаб —Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна хэмээн өгүүлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.
Иоаб эвэр бүрээ үлээж, дуугаргахад хүмүүс израильчуудыг мөшгөн хөөхөө зогсоож, буцаж ирэв. Учир нь Иоаб ардуудыг татан зогсоов.
Давид хаан тахилч Задок болон Абиатарт хүн явуулж —Иудагийн ахлагчдад ингэж хэл. “Хамаг Израилийн хэлэлцэн байгаа нь хааны чихэнд, бүр гэрт нь хүртэл хүрсэн атал та нар юунд хаанаа ордонд нь буцаан авчрахад сүүл барина вэ?
Хорон муу хүмүүсийн баясгалан богино болоод бурхангүй хүмүүсийн баяр хөөр зуурдынх билээ.
Төрөлх хөрсөндөө ургаж буй саглагар мод шиг өөрийгөө сагсайлган ургуулдаг Хорон муу, харгис хүнийг би харсан билээ.
Тэрслүү хүн зөвхөн хорон мууг эрдэг. Тиймээс түүний эсрэг догшин элч илгээгдэх болно.
Хүний цусыг урсгасан хэрэгт буруутгагдсан хүн үхэн үхтэлээ оргодол босуул байна. Тийм хүнийг бүү дэмж.
Нүх ухагч хүн түүндээ унаж ч магад. Хана нэвтлэгч нэгэн могойд хазуулж ч магад.