Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 18:14 - Ариун Библи 2004

14 Иоаб —Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна хэмээн өгүүлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Иоаб —Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна гэж хэлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.

Onani mutuwo Koperani




2Самуел 18:14
14 Mawu Ofanana  

Тийм учраас одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан билээ” гэв.


Тийм учраас Абсалом зарц нартаа —Харагтун, Иоабын тариалангийн талбай миний талбайн хажууд байгаа бөгөөд тэнд арвай тарьсан байна. Явж, түүнийг нь галдан шатаагтун гэхэд Абсаломын зарц нар тариалангийн талбайд гал тавив.


Иоабын зэвсэг барьж явсан арван залуус ч Абсаломыг тойрч түүнийг цохиж алав.


Хаан Иоаб, Абишаи, Иттаи нарт —Миний төлөө залуу Абсаломд зөөлөн хандаарай гэж тушаав. Цэргийн бүх удирдагчдад Абсаломын талаар хааны тийнхүү тушаасныг бүх хүмүүс сонсов.


Энэ нь Иоабт —Одоо хаан Абсаломын төлөө уйлан гашуудаж байна гэж мэдэгдэв.


Давид хаан тахилч Задок болон Абиатарт хүн явуулж —Иудагийн ахлагчдад ингэж хэл. “Хамаг Израилийн хэлэлцэн байгаа нь хааны чихэнд, бүр гэрт нь хүртэл хүрсэн атал та нар юунд хаанаа ордонд нь буцаан авчрахад сүүл барина вэ?


Хорон муу хүмүүсийн баясгалан богино болоод бурхангүй хүмүүсийн баяр хөөр зуурдынх билээ.


Төрөлх хөрсөндөө ургаж буй саглагар мод шиг өөрийгөө сагсайлган ургуулдаг Хорон муу, харгис хүнийг би харсан билээ.


Таны сумнууд хурц. Тэдгээр нь Хааны дайснуудын зүрхийг сүлбэнэ. Ард түмнүүд Таны өмнө унадаг.


Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.


Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй.


Харин Хеберийн эхнэр Иаел майхны гадас авч, гартаа алх барин сэмхэн түүн уруу ойртож очоод, чамархай уруу нь гадсаа шааж, газартай зоов. Сисера ядарсан байсан тул бөх унтсан байжээ. Ингээд Сисера нас барлаа.


Иаел майхны гадсыг авахаар гараа сунгаж, баруун гартаа дархны алх барьлаа. Дараа нь тэр Сисераг цохин толгойг нь хагалж, чамархайд нь зоож оруулав.


ЭЗЭН минь, бүх дайснуудаа ийнхүү устгаж, харин Түүнийг хайрлагчид өөрсдийн дунд мандах нар мэт байлгаач гэв. Газар нутаг дөчин жилийн турш тайван байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa