Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 17:29 - Ариун Библи 2004

29 зөгийн бал, ээдэм, хонь, бяслаг зэргийг Давид болон түүнтэй хамт явагчдын хүнсэнд авч ирэв. Учир нь тэд хүмүүсийг цөлд өлсөж ядран цангаж буй хэмээн боджээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

29 зөгийн бал, цөцгий, хонь, бяслаг зэргийг Давид болон түүнтэй хамт явагчдын хүнсэнд авч ирэв. Учир нь тэд ард олныг цөлд өлсөж ядран цангаж буй хэмээн боджээ.

Onani mutuwo Koperani




2Самуел 17:29
15 Mawu Ofanana  

Хаан, мөн түүнтэй хамт явсан хамаг ардууд эцэж ядарсан тул тэнд түр амрав.


Хаан Зибагаас —Чи юунд эдгээр зүйлсийг авч ирнэ вэ? гэж асуухад Зиба —Илжигнүүд нь хааны гэрийнхэнд унаа, талх болон зуны жимс нь залуу хүмүүст идэх хоол, усан үзмийн дарс нь цөлд эцсэн хүмүүст уух ундаа болох юм гэв.


Түүнийг эцэж, тэнхээ алдсан байх үед нь би түүн уруу дайрч, түүнтэй хамт байгаа бүх хүмүүс зугтах болтол түүнийг айлгая. Тэгээд би ганцхан хааныг нь алъя.


Өлсөж, цангаад Тэдний сэтгэл тэдний дотор сульдсан.


Учир нь ЭЗЭН Бурхан бол нар болон бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл болон алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй.


Тэрээр бүхэл өдөржингөө шунахайран хүснэ. Харин шударга зөв хүн гар таталгүй өгдөг.


Темагийн нутгийн оршин суугчид аа. Цангасанд нь ус авчирч, оргодлуудыг талхтай угтагтун.


Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ оруулан, нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх бус уу?


Херодын нярав болох Кузагийн эхнэр Иоанна, мөн Сузанна болон өөр олон хүмүүс байж өөрсдийнхөө өмч хөрөнгөөр тус нэмэр болж байлаа.


ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив өргө, зочломтгой бай.


Мөн энэ арван ширхэг бяслагийг мянгатын даргад нь хүргэж өгөөд, ах нарынхаа мэндийг мэдээд тэднээс мэдээ авч ир.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa