Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 15:31 - Ариун Библи 2004

31 Хэн нэгэн нь Давидад —Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж хэлэхэд, Давид —ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаг болгож өгөөч гэж би залбирч байна гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

31 Давидад —Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж мэдэгдэхэд Давид —ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаглал болгооч гэж гуйж байна гэв.

Onani mutuwo Koperani




2Самуел 15:31
23 Mawu Ofanana  

Абсалом тахил өргөж байх зуураа хүн явуулж, Давидын зөвлөх Гиллон хүн Ахитофелыг, өөрийнх нь хот Гилогоос дуудаж авчрав. Абсаломтай нэгдэн нийлэх хүмүүсийн тоо өссөөр байсан тул хуйвалдаан ч хүчтэй байв.


Тэр цагт Ахитофелын зөвлөсөн зөвлөгөө нь хүн Бурханы зарлигийг асууж олсон үг адил байв. Иймээс Ахитофелын хамаг зөвлөгөө нь Давидад, мөн Абсаломд үнэлэгддэг байлаа.


Абсалом болон Израилийн хамаг ардууд —Архет хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.


Ахитофел өөрийнх нь зөвлөгөөг дагаагүйг хараад, илжгээ эмээллэн, төрөлх хот уруугаа гэртээ буцаж ирэн, гэрээ янзлан, өөрийгөө боомилж үхсэнд эцгийнх нь булшинд оршуулав.


Гэвч Абсалом —Архет хүн Хушаиг мөн дууд. Тэр юу гэж хэлэхийг нь сонсъё гэв.


Хушаи Абсаломд —Энэ удаа Ахитофел сайн зөвлөгөө өгсөнгүй гэв.


Тэрээр башир хүмүүсийн хуйвалдааныг тасалдаг бөгөөд ингэснээр тэдний гар амжилт олж чаддаггүй аж.


Тэд бас үзэн ядалтын үгсээр намайг тойруулж, Миний эсрэг ямар ч шалтгаангүйгээр довтолсон.


ЭЗЭН, миний өстнүүд юутай олширно вэ! Миний эсрэг босогчид олон байна.


Миний итгэдэг, Миний талхыг идэж байсан дотно найз минь ч Миний эсрэг өсгийгөө өргөсөн.


Тэд өдөр, шөнөгүй хэрмэн дээгүүр нь тойрон явдаг бөгөөд Түүний дотор гэм буруу болон худал байдаг.


Учир нь энэ бол намайг доромжилдог миний дайсан биш билээ. Тийм байсан бол би тэсэхсэн. Мөн энэ нь миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг намайг үзэн ядагч ч биш. Тийм байсан бол би түүнээс нуугдахсан.


Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би тэдний төлөвлөгөөг юу ч үгүй болгоход тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлдөнө.


Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг нурааж, төлөгчдийг мунхгууд болгож, мэргэдийн ухааныг устган, тэдний мэдлэгийг мунхаглал болгоно.


Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Сонгосон нэгнээ Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэгч нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэж бичигдсэн Судрыг биелүүлэхийн тулд юм.


Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү?


Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх, төрөлхийнх бөгөөд чөтгөрийнх юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa