28 Би та нараас мэдээ ирэн иртэл, цөлийн замд хүлээнэ гэв.
28 Харагтун, та нараас мэдүүлэх үг ирэн иртэл, би цөлийн замд хүлээнэ гэв.
Орон даяар ардууд чанга дуугаар гашуудан байх үед хүмүүс явж өнгөрөв. Хаан Кидрон горхийг гатлан бүх ардууд ч цөлийн зам тийш гатлан гарав.
Задок болон Абиатар нар Бурханы авдрыг Иерусалим уруу буцааж, тэнд нь үлдээв.
Хаан Зибагаас —Чи юунд эдгээр зүйлсийг авч ирнэ вэ? гэж асуухад Зиба —Илжигнүүд нь хааны гэрийнхэнд унаа, талх болон зуны жимс нь залуу хүмүүст идэх хоол, усан үзмийн дарс нь цөлд эцсэн хүмүүст уух ундаа болох юм гэв.
Цаашилбал Ахитофел Абсаломд —Арван хоёр мянган хүнийг шилж авч босоод, энэ шөнө Давидыг нэхэн хөөхийг зөвшөөрнө үү.
Тиймээс одоо яаралтай хүн явуулж, Давидад “Энэ шөнө цөлийн замд бүү хоноглоорой. Харин ямар ч байсан тэр газрыг гатлан яв. Эс тэгвээс хаан болоод хамт буй хамаг хүмүүс нь алагдах вий” хэмээн хэл гэв.
Израилийн хөвгүүд Гилгалд буудаллаж байх зуураа уг сарын арван дөрөвний өдрийн орой Иерихогийн тал газарт Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэв.