Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 15:25 - Ариун Библи 2004

25 Хаан Задокт —Бурханы авдрыг хот уруу буцаан аваач. Хэрэв би ЭЗЭНий өмнө тааллыг нь олбол, ЭЗЭН намайг дахин буцааж авчран, авдар болон Өөрийн оршихуйг үзүүлэх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

25 Хаан, Задокт —Бурханы авдрыг хот уруу буцаан аваач. Хэрэв би ЭЗЭНий мэлмийд тааллыг олбол ЭЗЭН намайг дахин буцааж авчран, авдар болон Өөрийн оршихуйг үзүүлэх болно.

Onani mutuwo Koperani




2Самуел 15:25
19 Mawu Ofanana  

Ингээд тэд ЭЗЭНий авдрыг авчран, түүнд зориулан Давидын босгосон майхны дотор түүнийг байранд нь залав. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв.


хаан эш үзүүлэгч Натанд ийн өгүүлэв. —Харагтун, би хуш модон гэрт заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд оршин байна гэв.


Тэд надад “ЭЗЭНий өргөө уруу явцгаая” гэхэд Би баярласан.


Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө Би чиний сайн сайхныг эрэн хайх болно.


ЭЗЭН, би Таны өргөөний оршихуй болон Таны сүр жавхлангийн орших газарт хайртай.


Учир нь Таны хашаан дахь нэг өдөр гадна байх мянган өдрөөс ч дээр юм. Би хорон муугийн майхнуудад оршин суухаас Өөрийн Бурханы өргөөний босгон дээр зогсохсон.


Та зольсон ард түмнээ хайр энэрлээрээ удирдаж, Өөрийн хүчээр Та тэднийг ариун орон уруугаа дагуулсан.


Дараа нь Мосе ЭЗЭНд —Хараач, Та надад “Энэ ард түмнийг авчир” гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа Та Өөрөө надад мэдүүлээгүй. Түүнээс гадна Та “Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон” гэж айлдсан.


Одоо тэгэхлээр би Танд залбиръя. Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон юм бол Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье. Ингэснээр би Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч гэв.


Тэгэхэд Хезекиа —Би ЭЗЭНий өргөө уруу очино гэсэн ямар тэмдэг байх вэ? гэв.


Тийм учраас чи тэдний эсрэг эдгээр бүх үгсийг эш үзүүлж, чи тэдэнд хэлэхдээ «ЭЗЭН өндөр дээрээс архиран, Өөрийн ариун оршихуйгаас Өөрийн дууг гаргана. Тэрээр Өөрийн сүргийн эсрэг хүчтэйгээр архирна. Тэрээр газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг усан үзмийг гишгэлдэг хүмүүсийн адил хашхирна.


«Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa