Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 13:28 - Ариун Библи 2004

28 Абсалом зарц нартаа тушааж, —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжих үед, мөн би та нарт “Амноныг цохигтун” хэмээн өгүүлмэгц түүнийг алагтун. Бүү айгтун. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй, зоригтой бай гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

28 Тэгээд Абсалом зарц нартаа тушааж —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжин баясахад мөн би та нарт “Амноныг цохигтун” гэж хэлмэгц түүнийг алагтун. Бүү айцгаа. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй бас зоригтой бай! гэв.

Onani mutuwo Koperani




2Самуел 13:28
30 Mawu Ofanana  

Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв.


Давид түүнийг урьж, өөрийн өмнө идүүлж, уулгасаар согтоов. Үдэш Уриа гарч яван эзнийхээ зарц нартай хамт өөрийн дэвсгэр дээр унтав. Харин тэр гэртээ харьсангүй.


Тэр захидалдаа бичихдээ —Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдон үхнэ гэсэн байлаа.


Тийм учраас одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан билээ” гэв.


Гэвч Абсалом түүнийг ятгахад тэр Амнон болон хааны бүх хөвгүүнийг түүнтэй хамт явуулав.


Шивэгчин тань хоёр хүүтэй байсан. Гэвч тэр хоёр хээр талд хоорондоо тэмцэлдэхэд тэр хоёрыг салгах хүн нэг ч байгаагүй учир нэг нь нөгөөгөө цохиж алав.


Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа архидан согтуурч байлаа.


Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд баясах үедээ, хаан Ахашверошийн өмнө үйлчилж байсан долоон тайган хүн болох Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар ба Каркас нарт ийн тушаав.


Хүний зүрхийг баясгадаг дарсыг, Нүүрийг өнгөлдөг тосыг болон Хүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг гаргуулахын тулд юм.


Тиймээс Египетийн хаан эх баригчдыг дуудаж, тэдэнд —Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв? гэв.


Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч мөнгө бүхний хариу ажээ.


Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, өөрийн талхыг хөгжилтэйгөөр ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу!


Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ.


Тэд орооцолдсон өргөс шиг, өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд гандаж хатсан сүрлийн иш мэт шатаагдана.


Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ.


Харин Петр болон бусад элч нар тэдэнд —Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой.


Би чамд тушаагаагүй гэж үү? Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун гэв.


Тэднийг найрлаж байтал байшинг нь уг хотын хүмүүс болох үл бүтэх этгээдүүд бүслэн, хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд —Танай гэрт ирсэн тэр эрийг гарга. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.


Тэд хамтдаа сууж, хамт идэж ууцгаав. Охины эцэг өнөөх эрд хандан —Нэгэн үдшийг өнгөрөөж, сэтгэлээ хөгжөөгөөч гэлээ.


Өнөөх эр татвар эм болон зарцынхаа хамт явахаар боссонд охины эцэг буюу хадам эцэг нь түүнд —Үзэгтүн, өдөр бараг өнгөрлөө шүү дээ. Шөнийг өнгөрүүлэгтүн. Өдөр дуусаж байна. Энд хонож, сэтгэлээ хөгжөөгтүн. Тэгээд маргааш өглөө чи эртлэн босоод, гэртээ харьж болно шүү дээ гэв.


Боаз идэж уугаад, зүрх нь хөгжилтэй болоход овоолсон тарианы захад очин хэвтэв. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв.


Тэгээд Саул зарц нартаа тушаан —Давидад нууцаар ингэж хэл. “Харагтун. Хаан таныг таалж, түүний зарц нар нь ч бүгд таныг хайрлаж байна. Тиймээс хааны хүргэн бологтун” гэж ятга хэмээв.


Саул тэр эмд ЭЗЭНээр тангараглан, —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Энэ хэргээс болж чамд ямар ч шийтгэл оноогдохгүй гэж өгүүлэв.


Хаан тэр эмд —Бүү айгтун. Харин чи юу харж байна вэ? гэв. Тэр эм Саулд —Бурханлаг нэгэн нь газраас гарч ирэхийг би харж байна гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa