Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 1:21 - Ариун Библи 2004

21 Өө, Гилбоагийн уулс аа, та нарын дээр шүүдэр бүү унаг, бороо бүү орог, мөн талаар дүүрэн өргөл ч бүү байг. Учир нь тэнд хүчтэний бамбай, Саулын эс тослогдсон бамбай бузарлагдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Өө, Гилбоагийн уулс аа, Та нарын дээр шүүдэр бүү унаг, бороо бүү орог. Талбай дүүрэн анхны үр жимсэн өргөл ч бүү байг. Учир нь тэнд баатруудын бамбай бузартан Саулын бамбай эс тослогдов.

Onani mutuwo Koperani




2Самуел 1:21
14 Mawu Ofanana  

Филистчүүд Израилийн эсрэг дайтсанд израильчууд филистчүүдийн өмнө зугтан, Гилбоа ууланд алагдан унацгаав.


Дараа өдөр нь филист хүмүүс үхэгсдийг тонохоор ирэхдээ, Саул болон түүний хөвгүүдийг Гилбоа ууланд унасныг олов.


Хүзүү чинь чулуун эгнээгээр босгосон, дээр нь хүчирхэг эрсийн мянган бамбай өлгөөтэй Давидын цамхаг мэт болой.


Тэд ширээ засаж, бүтээлэг дэлгээд, идэж ууна. “Ахмадууд аа, босогтун. Бамбайнуудаа тослогтун”.


Би талбайг эзгүйрүүлэн хаяад, тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин өргөст бут, үүргэнэ ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр нь доошоо Үхэгсдийн оронд орох өдөр Би гашуудуулсан. Би түүнийг гүн усаар хааж, голуудыг нь гэдрэг татсан. Түүний арвин их уснууд зогсоогдов. Би түүний төлөө Ливаныг гашуудуулж, хээр талын хамаг модод түүнээс болж хатаж үгүй болов.


Идээн өргөл болон ундаан өргөл нь ЭЗЭНий өргөөнөөс тасарч, ЭЗЭНий үйлчлэгчид болох тахилч нар гашуудна.


ЭЗЭН бодлоо өөрчилж, зөөлрөн, Өөрийнхөө ард ерөөлийг буюу та нарын Бурхан ЭЗЭНд зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг үлдээхгүй гэдгийг хэн мэдэх билээ?


“Мерозыг хараагтун. Түүний оршин суугчдыг бүрмөсөн хараагтун. Учир нь тэд ЭЗЭНд туслахаар ирсэнгүй, хүчтэний эсрэг ЭЗЭНд туслахаар ирсэнгүй” гэж ЭЗЭНий тэнгэр элч өгүүлэв.


Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган, түүнийг үнсээд, —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосолсон бус уу?


Филистчүүд Израилийн эсрэг тулалдахад, Израилийн эрчүүд филистчүүдээс зугтаж, Гилбоа ууланд хиаран унав.


Дараа өдөр нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирэхдээ Саул болон түүний гурван хөвгүүнийг Гилбоа ууланд үхсэн байхыг олов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa