Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 1:19 - Ариун Библи 2004

19 “Өө, Израиль аа, үзэсгэлэнт байдал чинь чиний өндөрлөг газруудад алагдав. Хүчтэнүүд хэрхэн алагдсан билээ!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Алдартнууд чинь өндөрлөгүүд дээр чинь Алуулан хэвтэж байна, Израиль аа! Хүчтэнүүд чинь яахин цохигдов!

Onani mutuwo Koperani




2Самуел 1:19
11 Mawu Ofanana  

Саул болон Ионатан амьдралдаа хоорондоо тааламжтай, мөн хайрлагдсан хүмүүс байсан бөгөөд үхэхдээ ч тэд салсангүй. Тэд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байв.


Тулалдааны дунд хүчтэнүүд хэрхэн унасан билээ! Ионатан өндөрлөг газруудад чинь алагдав.


Хүчтэнүүд унан, дайны зэвсэг хэрхэн мөхөв!”.


Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургасан. Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй. Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга.


Сионы охиныг Эзэн Өөрийн уур хилэнт үүлээр яасан их бүрхэнэ вэ! Тэрээр Израилийн сүр жавхланг тэнгэрээс газар уруу хаяж, Өөрийн уурын өдөрт Тэрээр Өөрийн хөлийн гишгүүрийг дурссангүй.


Бидний толгойноос титэм унав. Бид нүгэл үйлдсэн тул гаслантай яа!


Би өөрийн таяг болох Тааламжийг авч, бүх ард түмнүүдтэй байгуулсан Өөрийн гэрээг цуцлахын тулд түүнийг хэсэг болгон хугалав.


Би сүргийг нядлах үйл уруу нь хариулсан учир сүрэг зовов. Би өөртөө хоёр таяг авав. Нэгийг нь Би Тааламж гэж дуудаад, нөгөөг нь Нэгдэл гэж дуудав. Ингээд Би сүргээ хариулав.


Дараа өдөр нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирэхдээ Саул болон түүний гурван хөвгүүнийг Гилбоа ууланд үхсэн байхыг олов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa