18 Бид Түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ.
Мосе өөрийн хадам эцэг Мидианы тахилч Иетрогийн хонин сүргийг хариулж байв. Тэр сүргийг цөлийн баруун талд аваачиж, Бурханы уул Хоребт хүрчээ.
Тэгтэл Тэр —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар бол ариун газар учраас чи хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдав.
Тэд Миний бүх ариун ууланд хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана.
Би Өөрийн ариун ууланд аваачин, Өөрийн залбирлын өргөөнд тэднийг баяр хөөртэй болгоно. Тэдний шатаалт тахил, өргөлүүд нь Миний тахилын ширээн дээр тавигдана. Учир нь Миний өргөө бүх ард түмний залбирлын өргөө гэж нэрлэгдэнэ”.
ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний Хот хэмээн дуудагдаж, түмэн цэргийн ЭЗЭНий уул нь Ариун Уул хэмээн дуудагдах болно”.
Шавь нар үүнийг сонсоод нүүрээрээ унаж, ихэд айв.
ЭЗЭНий дайчдын жанжин Иошуад —Зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахайгаа тайл гэхэд Иошуа ёсоор нь үйлдлээ.