Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 25:5 - Ариун Библи 2004

5 Гэвч халдеичуудын цэрэг хааныг нэхэн хөөж, Иерихогийн талд түүнийг барьсан бөгөөд бүх цэргүүд нь түүнийг орхин тарав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд түүнийг гүйцэж барьсан бөгөөд бүх цэрэг нь түүнийг орхин сарнив.

Onani mutuwo Koperani




2Хаад 25:5
14 Mawu Ofanana  

Тэгээд хот уруу цөмрөн орсон бөгөөд хотын эргэн тойронд халдеичууд байсан хэдий ч бүх дайчид хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хооронд байх хаалгаар дамжин шөнөөр зугтав. Тэд Арабагийн замаар явжээ.


Тэгээд тэд хааныг олзлоод, Рибла дахь Вавилоны хаанд хүргэж ирэхэд, тэр түүнд ял оноов.


“Үгүй, бид мориор зугтана” гэж та нар хэлсэн. Тиймээс та нар зугтана. “Бид хурдан хүлгээр давхина” гэж та нар хэлэв. Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.


Тэгээд дараа нь Иудагийн хаан Зедекиа, түүний зарц нар болон ард түмнийг буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг хүртэл Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, тэдний дайснуудын гарт, мөн тэдний амийг эрэн хайгчдын гарт тушаана. Тэрээр тэднийг илдний ирээр цохино. Тэрээр тэднийг амьд үлдээхгүй, өрөвдөх ч үгүй, энэрэх ч үгүй” гэж ЭЗЭН айлдаж байна»”.


Харин муудсан тул идэж болохгүй болсон муу инжиртэй адил, үнэхээр ЭЗЭН ингэж айлдаж байна. Би түүнчлэн Иудагийн хаан Зедекиа, түүний түшмэдийг болон энэ нутагт үлдсэн Иерусалимын үлдэгсдийг, мөн Египетийн нутагт амьдардаг хүмүүсийг хаяна.


Чи түүний гараас зугтаахгүй. Учир нь чи лавтай яа олзлогдож, түүний гарт тушаагдана. Чи Вавилоны хааныг нүдээрээ харж, тэр чамтай нүүр нүүрээрээ ярьж, чи Вавилон уруу явна”» гэж хэл».


Харин халдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барив. Тэд түүнийг барьж, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар уруу аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов.


Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэхэд, түүний бүх цэргүүд нь түүнээс тарж сарнив.


Зовлон дор, хэрцгий боолчлол дор Иуда цөллөгт одов. Тэрээр үндэстнүүдийн дунд оршдог боловч амралтыг эс олжээ. Түүний бүх мөшгөн хөөгчид зовлон шаналлын дунд түүнийг гүйцэн барив.


Сионы охиноос бүх сүр жавхлан нь салжээ. Түүний хан хөвгүүд бэлчээрээ олоогүй буга мэт болов. Тэд мөшгөгчийн өмнө хүч тамиргүйгээр зугтав.


Түүнийг хүрээлэгч бүгдийг, туслагчид болон түүний цэргүүдийг Би зүг бүрд тараах болно. Би тэдний араас илдийг сугалах болно.


Түүний бүх цэргийн доторх хамаг шилмэл эрс илдэнд алагдаж, үлдэгсэд нь зүг бүрд тараагдана. ЭЗЭН Би айлдсаныг та нар мэдэх болно”.


Чиний хувьд, Израилийн ноёдын төлөө гашуудлыг дуулж,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa