Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 24:20 - Ариун Библи 2004

20 ЭЗЭН тэднийг Өөрийн оршихуйгаас хөөх хүртэл Түүний уур хилэнгээр дамжуулан Иерусалим ба Иудад энэ нь биелжээ. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

20 Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм. Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.

Onani mutuwo Koperani




2Хаад 24:20
21 Mawu Ofanana  

Каин ЭЗЭНий оршихуйгаас явж, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болов.


Яагаад гэвэл тэд Намайг умартан, өөрсдийн гарын бүх ажлаар Намайг уурлахад хүргэхээр өөр бурхдад утлага уугиулсан билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж байгаа бөгөөд унтрахгүй» гэж байна” хэмээв.


Хэдий тийм боловч, Түүнийг хилэгнүүлсэн Манассегийн бүх өдөөлтүүдээс болж Иудагийн эсрэг шатсан Өөрийн асар их уур хилэнгийнхээ ширүүнээс ЭЗЭН эргэсэнгүй.


Түүний өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг босов.


Манассегийн үйлдсэн бүхний дагуу түүний нүглүүдээс болж ЭЗЭНий мэлмийнээс зайлуулагдах нь Иудагийн дээр ЭЗЭНий тушаалаар биеллээ олсон юм.


Небухаднезар хаан Зедекиаг Бурханы нэрээр тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, хүзүүгээ ч хатуу болгон, зүрхээ хатууруулж, Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэсэнгүй.


Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач. Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач.


Харин тэр ч, түүний зарц нар ч, нутгийн ард түмэн ч эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан ЭЗЭНий айлдсан үгсийг сонссонгүй.


Учир нь тэднийг Өөрийн оршихуйгаас зайлуултал энэ бүхэн нь ЭЗЭНий уураар дамжуулан Иерусалим болон Иудад тохиолдов. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэв.


Одоо тэрслүү гэрт хэл. Эдгээр зүйлс нь юу болохыг та нар мэдэхгүй гэж үү? Харагтун. Вавилоны хаан Иерусалимд ирж, хаан хийгээд ноёдыг нь авч, Вавилонд өөртөө тэднийг авчрав.


Түүний мөчрөөс гал гарч, түүний залуу мөчир болон жимсийг шатаав. Ингэснээр түүнд захирагчийн очирт таяг болох хүчит мөчир байхгүй болов”. Энэ бол гашуудал бөгөөд гашуудал болов.


Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү?


Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа нэвтрэн өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан, зүрхийг нь зөрүүд болгон өнөөдрийнх шиг болгосон байна.


Тийм учраас ЭЗЭН энэ газарт хилэгнэж, энэ номд бичигдсэн бүх хараалыг түүн дээр буулган,


Учир нь чиний Бурхан ЭЗЭН бол хуйхлан шатаагч гал, хартай Бурхан юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa