Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 23:20 - Ариун Библи 2004

20 Мөргөлийн өндөрлөгүүдийн бүх тахилч нарыг тэрээр тахилын ширээнүүд дээр алж, тэдгээрийн дээр хүний ясыг шатаав. Дараа нь тэрээр Иерусалим уруу буцав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

20 Тахилын ширээнүүд дээр байсан мөргөлийн өндөрлөгүүдийн бүх тахилч нарыг тэр алж, тэдний дээр хүний ясыг шатаав. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцав.

Onani mutuwo Koperani




2Хаад 23:20
11 Mawu Ofanana  

Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээний эсрэг, хашхиран, —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Чиний дээр утлага шатаадаг мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг чиний дээр тэрээр өргөн, чиний дээр хүний ясыг шатаах болно” хэмээж байна гэлээ.


Елиа тэдэнд —Баалын эш үзүүлэгчдийг баригтун. Нэгэнд нь ч зугтах боломж бүү өг хэмээв. Ард түмэн тэднийг барьж аваад, Елиа тэднийг Кишон горхины дэргэд аваачиж, тэнд алжээ.


Тэгээд тэрээр шатаалт тахил өргөж дуусмагц Иехү харгалзагч ба хааны түшмэдэд хандан —Дотогш ороод тэднийг алагтун. Нэг ч хүнийг бүү гарга гэв. Тэд илдний ирээр тэднийг алав. Харгалзагчид болон хааны түшмэд гарган хаяж, Баалын сүмийн дотоод өрөө уруу оров.


Тэр газрын бүх ард түмэн Баалын дуган уруу очин, түүнийг буулган нураажээ. Түүний тахилын ширээнүүд ба хөргүүдийг нь тэд юу ч үгүй болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алав. Тахилч ЭЗЭНий өргөөг хариуцуулан түшмэдийг томилов.


Тэгээд тэрээр тахилч нарын ясыг тахилын ширээнүүд дээр нь шатааж, Иуда болон Иерусалимыг цэвэршүүлэв.


Мал амьтантай хавьтагчид заавал үхэх ёстой.


ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг алах ёстой.


ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай, Едомын газарт их аллагатай ажээ.


Тэгээд Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж, утлагын тахилын ширээг чинь нураан, та нарын шүтээнүүдийн дээр хүүрүүдийг чинь овоолно. Учир нь Миний сэтгэл та нарыг жигших болно.


харин тэр эш үзүүлэгч юм уу, мэргэн зүүдчийг ал. Учир нь тэрээр ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас та нарыг уруу татан гаргахын тулд та нарыг Египетийн нутгаас авчирсан, боолчлолын гэрээс зольсон ЭЗЭН Бурханаас чинь урвуулах гэж ятгасан. Та нар ийнхүү өөрсдийнхөө дундаас бузар мууг арилган зайлуулах ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa