Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 20:1 - Ариун Библи 2004

1 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд, —ЭЗЭН ийн айлдаж байна. “Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ” гэсэн гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн дээр ирээд —ЭЗЭН айлдахдаа “Гэрээ засагтун. Учир нь чи амьд үлдэхгүй, үхнэ” гэсэн гэв.

Onani mutuwo Koperani




2Хаад 20:1
15 Mawu Ofanana  

Ахитофел өөрийнх нь зөвлөгөөг дагаагүйг хараад, илжгээ эмээллэн, төрөлх хот уруугаа гэртээ буцаж ирэн, гэрээ янзлан, өөрийгөө боомилж үхсэнд эцгийнх нь булшинд оршуулав.


Тэгээд тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна “Екроны бурхан Баал-зебубаас асуулгахаар элч нарыг илгээсэн чинь Өөрийнх нь үгийг асуун мэдэж болох Бурхан Израильд байдаггүйгээс болсон уу? Тийм учраас чи өөрийн хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэв гэжээ.


Тиймээс одоо ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи хэвтсэн орноосоо буухгүй, харин чи гарцаагүй үхэх болно” гэж хэлэв. Тэгээд Елиа салж явлаа.


Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын настангуудын хамт таар нөмөргөн, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа уруу илгээв.


Тэгээд Амозын хүү Исаиа Хезекиад илгээн, —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас Би чамайг сонслоо” гэв.


Тэгэхэд тэрээр нүүрээ хана уруу эргүүлэн, ЭЗЭНд залбирахдаа —


Тэгээд ЭЗЭН Мосед хандан —Чиний үхэх өдөр чинь ойртож байна. Иошуаг дуудан хамтдаа хурлын майханд хүрэлцэн оч. Би түүнд тушаал өгнө гэжээ. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж, хурлын майханд хүрэлцэн очив.


ЭЗЭН Мосед хандаж —Чи удахгүй өвөг дээдсийнхээ хамт нойрсох болно. Харин энэ ард түмэн очиж амьдран суух газартаа босож, харийн бурхдыг садарлан дагаж, Намайг хаяж, Миний тэдэнтэй байгуулсан гэрээг зөрчих болно.


Тэр үнэхээр үхтлээ өвдсөн юм. Харин Бурхан түүнийг өршөөсөн. Зөвхөн түүнийг ч биш, уй гашуу дээр уй гашуу нэмэгдэх вий гэж мөн намайг ч бас өршөөв.


Яагаад гэвэл тэрээр та нарыг орлож, надад үйлчлэхийн тулд амь өрсөн, Христийн ажлын төлөө үхэлд ойрхон очсон билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa