Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 17:31 - Ариун Библи 2004

31 аввачууд Нибхаз ба Тартакийг бүтээжээ. Сефарваимчууд Сефарваимын бурхад болох Адраммелех, Анаммелек нарт зориулан өөрсдийн үр хүүхдүүдээ галд шатаав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

31 мөн аввичууд Нибхаз ба Тартакийг бүтээж, сефарвчууд Сефарваимын бурхад болох Адраммелек, Анаммелек нарт зориулан өөрсдийн үр хүүхдүүдээ галд шатаасаар байв.

Onani mutuwo Koperani




2Хаад 17:31
8 Mawu Ofanana  

Тэд өөрсдийн хөвгүүд, охидоо гал дундуур гаргаж, мэргэ төлөг, илбэ шидийг хэрэгжүүлж, ЭЗЭНийг өдөөн Түүний мэлмийд бузар мууг үйлдэхээр өөрсдийгөө худалдав.


Ассирийн хаан хүмүүсийг Вавилон, Кута, Авва, Хамат болон Сефар-ваимаас авчран, Израилийн хөвгүүдийн оронд Самарийн хотуудад суурьшуулав. Ингээд тэд Самарийг эзэмшин, хотуудад нь амьдрав.


Түүнийг өөрийн Нисрох бурхны дугандаа мөргөл үйлдэж байхад нь Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.


Захирагч Рехум, гүүш Шимшаи болон тэдний бусад хамтрагчид, шүүгчид, бага тушаалын захирагчид, албан хаагчид, нарийн бичгийн дарга нар, Ерехийн хүмүүс, вавилончууд, Сусын хүмүүс болох еламчууд,


Өөрсдөдөө зориулан бүтээсэн бурхад чинь хаана байна вэ? Зовлонгийн чинь цагт тэд чамайг аварч чадах юм бол, тэд босоцгоог. Учир нь, өө Иуда, хотуудын чинь тоогоор чиний бурхад байдаг билээ.


Чи мөн өөрийн үр удмыг Молехт өргөхөөр өгч болохгүй. Чи өөрийн Бурханы нэрийг бүү гутаа. Би бол ЭЗЭН.


Миний чамд тушааж буй энэ бүх үгсийг чи сайтар сонсоод даган биелүүл. Чи ЭЗЭН Бурханыхаа сайн, зөв гэж үздэг зүйлийг үйлдэж байх юм бол чи болон чиний хөвгүүд үүрд сайн сайхан явах болно.


ЭЗЭН Бурхандаа чи ингэж хандаж болохгүй. Тэд ЭЗЭНий үзэн яддаг жигшүүрт үйлдлийг бурхаддаа зориулан хийж, улмаар өөрсдийнхөө хөвгүүд, охидыг ч галд шатаан, бурхаддаа өргөдөг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa