Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 15:30 - Ариун Библи 2004

30 Елагийн хүү Хошеа Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг цохиж алаад, Уззиагийн хүү Иотамын хорь дахь жилд түүний байранд хаан болов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

30 Тэгтэл Елагийн хүү Хошеа, Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг цохиж алаад, Уззиагийн хүү Иотамын хорьдугаар онд түүний сууринд хаан болов.

Onani mutuwo Koperani




2Хаад 15:30
15 Mawu Ofanana  

Дараа нь Иабешийн хүү Шаллум түүний эсрэг хуйвалдаж, ард түмний өмнө түүнийг цохин алж, түүний байранд хаанчлав.


Дараа нь түүний түшмэл болох Ремалиагийн хүү Пека түүний эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг Аргоб, Арие нарын хамт хааны гэрийн шилтгээнд, Самарид цохив. Пекагийн хамт гилеадчуудаас тавин эрс байсан бөгөөд тэрээр хааныг алж түүний оронд хаан болов.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галил буюу Нафталийн бүх газар нутгийг эзлэн авав. Тэрээр тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Пекагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн, харагтун, тэр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм.


Ремалиагийн хүү Пекагийн арван долоо дахь жилд Иотамын хүү Иудагийн хаан Ахаз хаан болов.


Иудагийн хаан Ахазын арван хоёр дахь жилд Елагийн хүү Хошеа Самарид Израилийн хаан болж, есөн жил хаанчлав.


Тэр үед Ахаз хаан Ассирийн хаад уруу тусламж хүсэн хүн илгээв.


Учир нь хүүг муугаас татгалзан, сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно.


—Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон, Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.


Тийнхүү та нарын агуу хилэнцэт явдлын чинь төлөө эдгээр зүйлс нь та нарт үйлдэгдэх болно. Үүрийн гэгээнээр Израилийн хаан бүрэн таслагдах болно.


Үнэхээр одоо тэд “Бид ЭЗЭНийг хүндэтгэдэггүй учраас бидэнд хаан байхгүй. Хааны хувьд гэвэл, тэр бидний төлөө юу хийж чадах вэ?” хэмээх болно.


Самари нь усны мандал дээрх мөчир мэт хаантайгаа хамт тайрагдах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa