6 Харин сүсэглэл ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн.
6 Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн.
Биднийг Иордан уруу явуулаач. Бидний хүн бүр тэндээс гуалин мод авч, өөрсдөдөө амьдрах газрыг тэнд барья гэлцсэнд Елиша —Явцгаа гэж хариулжээ.
Зөв шударга хүний жаахан юм нь Хорон санаат олны элбэг байдлаас хавьгүй дээр юм.
Учир нь ЭЗЭН Бурхан бол нар болон бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл болон алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй.
Мосе тэр хүнтэй хамт амьдрахыг зөвшөөрсөн бөгөөд Реуел өөрийн охин Зиппораг Мосед өгчээ.
Асар их хөрөнгөтэй сэтгэл түгшиж сууснаас, Бага сага юмтай ЭЗЭНээс эмээж суусан нь хавьгүй дээр.
Зүй бусаар олох үлэмж их орлогоос зөв шударгаар олох бага нь дээр.
Омог бардам хүн эвдрэлцлийг өдөөдөг. Харин ЭЗЭНд итгэгч хүн хөгжин дэвших болно.
Мөн өөрсөддөө амьдрах гэр барихгүй гэдгийг ч дагасан. Бидэнд усан үзмийн талбай ч, тариалангийн талбай ч, эсвэл үр тариа ч байхгүй.
Тэгээд Тэр тэдэнд хандан —Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм гэв.
Зарим цэргүүд —Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд, тэр —Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ.
Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ.
Учир нь цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна.
Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм.
Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тус болох юм. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий сүсэглэл нь бүх зүйлд тустай.
Хэрэв бидэнд хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно.
Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан.