14 Удахгүй чам дээр очно гэдэгт найдан, эдгээр зүйлийг би чамд бичиж байна.
14 Удахгүй чам дээр очно гэж найдан, эдгээрийг би бичиж байна.
Та нар хамтдаа шийтгэлд унахгүйн тулд хэрэв өлссөн хүн байвал тэр хүн гэртээ идэг. Бусад хэргүүдийг би очихдоо зохицуулъя.
Тиймээс бид та нар уруу очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулав.
Учир нь сайн үйлчилсэн хүмүүс нь сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүст итгэх итгэлдээ үлэмж их зоригтой болдог.
Хэрэв би саатвал, үнэний багана ба суурь болсон амьд Бурханы чуулган болох Бурханы гэр бүл дотор хүн биеэ яаж авч явах ёстойг чамд мэдүүлэхийн тулд бичлээ.
Намайг очтол Судрын уншлага, ятгалга ба сургаалд санаа тавьж ажиллаарай.
Үүний зэрэгцээ надад байр бэлдээрэй. Учир нь та нарын залбирлаар би та нар уруу очно хэмээн найдаж байна.
Бидний ах дүү болох Тимот суллагдсаныг дуулгая. Хэрэв тэр удахгүй ирвэл би түүнтэй хамт та нартай уулзана.
Та нарт бичмээр зүйл надад олон байгаа ч би цаас янтай нийлүүлэхийг хүсэлгүй, харин та нар уруу очиж, нүүр нүүрээрээ ярилцахыг хүсэж байна. Ингэснээр бидний баяр хөөр дүүрэн болно.
Харин чамтай удахгүй уулзана гэдэгтээ найдаж байна. Бид нүүр нүүрээрээ учран ярилцах болно.