8 Хэрэв хэн нэгэн үүнийг ёсоор нь хэрэглэвэл Хууль нь сайн гэдгийг бид мэднэ.
8 Хэн нэгэн ёсоор нь хэрэглэвэл хууль нь сайн гэдгийг бид мэднэ.
Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн, Тэдэнтэй тэнгэрээс ярьсан. Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг, Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн.
Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун.
Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийдэг юм бол, Хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буй юм.
Учир нь миний дотор буюу миний махан биед ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй.
Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг.
Ингэхлээр Хууль [Бурханы] амлалтуудын эсрэг үү? Огт үгүй. Учир нь хэрэв амьд болгох чадалтай хуулийг өгсөн байсан бол зөвт байдал нь үнэхээр хуулиас ирэх байсан.
Хэрэв хэн нэгэн нь барилдахдаа дүрмийн дагуу барилдахгүй бол шагнал авахгүй.