Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Тимот 1:2 - Ариун Библи 2004

2 итгэл доторх миний жинхэнэ хүүхэд Тимотод илгээв. Эцэг Бурхан болон бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл, амар тайван нь байх болтугай.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 итгэл доторх миний жинхэнэ хүүхэд Тимотод. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл, амар амгалан нь байг.

Onani mutuwo Koperani




1Тимот 1:2
18 Mawu Ofanana  

Ромд буй ариун хүмүүс байхаар дуудагдсан Бурханы хайртай бүх хүнд Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь байх болтугай.


Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл болон амар тайван нь та нарт байх болтугай.


Христийн сайн мэдээ доторх Бурханы хамтран зүтгэгч, бидний дүү Тимотыг та нарын итгэлийн тухайд та нарыг урамшуулан, батжуулахын тулд явуулсан.


Намайг хүчирхэгжүүлсэн бидний Эзэн Христ Есүст би талархдаг. Яагаад гэвэл Тэр намайг итгэмжит гэж үзээд үйлчлэл дээр тавьсан.


Миний хүүхэд Тимот оо, чиний тухай урьд нь эш үзүүлсний дагуу тэдгээрээр чи сайн тэмцлээр тэмцэгтүн хэмээн би энэ тушаалыг чамд даалгаж байна.


Тимот оо, чамд хариуцуулсныг хамгаал. Дэмий хоосон үг ярианаас хийгээд “мэдлэг” гэж хуурамчаар нэрлэгдсэн зүйлийн эсэргүүцлийн номлолоос зайлсхий.


өөрийн хайрт хүү Тимотод илгээв. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар тайван байх болтугай.


Иймд хүү минь, чи Христ Есүс дотор буй нигүүлсэлд зоригтой байгтун.


Нийтлэг итгэлийн дагуу миний жинхэнэ хүүхэд болох Титэд би энэ захидлыг илгээв. Бидний Аврагч Христ Есүс ба Эцэг Бурханаас амар тайван, нигүүлсэл нь байх болтугай.


Настай эрчүүд биеэ барьдаг, хүндэтгэлтэй, ухаалаг, итгэл, хайр, тэвчээр дотор эрүүл байх ёстой.


Надтай хамт байгаа бүх хүн чамд мэнд хүргэж байна. Итгэл дотор биднийг хайрлагсдад мэнд уламжлаарай. Нигүүлсэл нь та бүгдэд байх болтугай.


Та нар бол Бурханы урьдаас мэдэх мэдлэгийн дагуу, Сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулгавартай байхын тулд болон Түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт улам арвин болох болтугай.


Эцэг Бурхан ба Эцэгийн Хүү Есүс Христээс ирсэн нигүүлсэл, өршөөл, амар тайван нь үнэн хийгээд хайрын дотор бидэнтэй хамт байх болно.


Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад байхгүй билээ.


Өршөөл, амар тайван, хайр нь та нарт улам арвин болохыг ерөөе.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa