Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Тесалоник 5:2 - Ариун Библи 2004

2 Учир нь Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Учир нь Эзэний өдөр нь шөнийн хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө сайн мэднэ.

Onani mutuwo Koperani




1Тесалоник 5:2
13 Mawu Ofanana  

Тэрээр Өөрийн зүрхний зорилгуудыг биелүүлэн үйлдэхээс нааш ЭЗЭНий уур буцахгүй. Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг тодорхой ойлгох болно.


Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй.


Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ.


Тэр та нарыг бидний Эзэн Есүс [Христ]-ийн өдөрт гэм зэмгүй болгохоор эцэст нь хүртэл батална.


Гэвч ах дүү нар аа, та нар харанхуй дотор байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй.


Эзэний өдөр ирчихлээ хэмээн та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй, эсвэл сүнсээр ч юм уу, эсвэл үг яриагаар ч юм уу, эсвэл биднээс ирсэн мэт захидлаар ч үймүүлэгдэхгүй байгтун.


Ийнхүү Иошуа цэргийн бүх хүмүүсийн хамт Меромын усны дэргэд тэдний дээр гэнэт орж ирж, тэднийг довтлов.


Гэвч Эзэний өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана.


(Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий.)


Тиймээс чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийг сахь, гэмш. Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт Миний чам дээр очихыг чи мэдэхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa