27 түүний хүү нь Нон, түүний хүү нь Иошуа болой.
27 түүний хүү нь Нун, түүний хүү нь Иошуа билээ.
түүний хүү нь Ладан, түүний хүү нь Аммихуд, түүний хүү нь Елишама,
Тиймээс Мосе өөрийн зарц Иошуатай хамт босож, Бурханы уул уруу гарлаа.
Иошуа ард түмний хашхиралдах шуугианыг сонсоод, Мосед —Хуаранд тулалдах чимээ гарч байна гэсэнд
Залуу наснаасаа Мосегийн зарц байсан Нуны хүү Иошуа нь —Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв.
Эдгээр нь уг нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн хүмүүсийн нэрс ажгуу. Харин Нуны хүү Хошеаг Иошуа хэмээн Мосе нэрлэв.
Ефраим овгоос Нуны хүү Хошеа,
Тэр нутгийг тагнасан хүмүүсийн дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урав.
Тиймээс ЭЗЭН Мосед —Нуны хүү Иошуаг аван, түүний дээр гараа тавигтун. Тэр хүний дотор Сүнс бий.
Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь урдаас Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.
Дараа нь Тэр Нуны хүү Иошуад тушааж —Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай, зоригтой бай. Би чамтай хамт байна гэжээ.
Учир нь хэрэв Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай айлдахгүй байх байсан.