Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 6:49 - Ариун Библи 2004

49 Харин Аарон болон түүний хөвгүүд нь шатаалт тахилын ширээ, утлагын ширээн дээр утаж, тахил өргөх ажил, ариунаас ариун газрын бүх ажил, Израилийн төлөө нүглийг наманчилах ажлыг Бурханы зарц Мосегийн заасны дагуу хийдэг юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

49 Харин Аарон болон түүний хөвгүүд нь шатаалт тахилын ширээ, утлагын ширээн дээр утах, тахил өргөх ажил, ариунаас ариун газрын бүх ажил, тухайлбал Израилийн төлөө эвлэрүүлгийн ажлыг Бурханы зарц Мосегийн заасны дагуу хийдэг юм.

Onani mutuwo Koperani




1Шастир 6:49
18 Mawu Ofanana  

Тэдний хамаатан левичүүд нь Бурханы гэрийн асар дахь бүх үйлчлэлд томилогдсон ажээ.


тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж, “Нүхэнд унахаас түүнийг авар. Би золиосыг олов” хэмээг.


Тийнхүү тэдний сахил хүртэх ба ариусах ёслол дээр эвлэрүүллийг хийсэн тэдгээр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гаднын хүмүүс идэж болохгүй.


Тэр хүн ЭЗЭНий өмнө залуу бух нядалж, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь дээш өргөн, хурлын майхны үүдэн дэх тахилын ширээ уруу тойруулан цацна.


Тэр нүглийн төлөөх тахилын буханд хийсэнчлэн мөн тэгж, уг буханд хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдний төлөө эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно.


Дараа нь тахилч Израилийн хөвгүүдийн бүх чуулганы төлөө эвлэрүүллийг хийх ба тэд уучлагдах болно. Учир нь энэ нь алдаа байсан ба тэд өөрсдийн өргөл, ЭЗЭНд галаар өргөх тахилыг болон алдааныхаа төлөө нүглийн төлөөх тахилыг авчирсан билээ.


Мосе Корад —Чи болон чиний бүх нөхөд маргааш ЭЗЭНий өмнө оч. Чи болон тэд Ааронтай хамт байцгаа.


Тэгээд ЭЗЭНий зарц Мосе ЭЗЭНий айлдсан ёсоор Моабын нутагт үхжээ.


ЭЗЭНий зарц Мосег нас барсны дараа, Мосегийн туслах Нуны хүү Иошуатай ЭЗЭН ярин, айлдсан нь —


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa