48 Тэдний хамаатан левичүүд нь Бурханы гэрийн асар дахь бүх үйлчлэлд томилогдсон ажээ.
Тэр Израилийн бүх удирдагчдыг тахилч нар ба левичүүдийн хамт цуглуулав.
Шемер нь Махлийн хүү, Махли нь Мушийн хүү, Муши нь Мерарийн хүү, Мерари нь Левийн хүү болой.
Харин Аарон болон түүний хөвгүүд нь шатаалт тахилын ширээ, утлагын ширээн дээр утаж, тахил өргөх ажил, ариунаас ариун газрын бүх ажил, Израилийн төлөө нүглийг наманчилах ажлыг Бурханы зарц Мосегийн заасны дагуу хийдэг юм.
Гершомын хөвгүүд ургуудынхаа дагуу Иссахар овгоос, Ашер овгоос, Нафтали овгоос, Башан дахь арван гурван хотыг Манассегийн овгоос авсан юм.
Мерарийн хөвгүүдийн ургуудад буюу үлдсэн левичүүдэд тэд Зебулун овгоос Иокнеам, Карта,