Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 29:2 - Ариун Библи 2004

2 Өөрийн бүхий л чадлаараа би Өөрийн Бурханы өргөөнд зориулан алтан эдлэлүүдийг хийх алт, мөнгөн эдлэлүүдийг хийх мөнгө, хүрэл эдлэлүүдийг хийх хүрэл, төмөр эдлэлүүдийг хийх төмөр, модон эдлэлүүдийг хийх мод, оникс чулуу, шигтгэх чулуу, чимэглэх чулуу, олон өнгийн чулуу, бүх төрлийн эрдэнэсийн чулуу болон шохойн чулууг маш ихээр бэлдсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Би Өөрийн бүхий л чадлаар Бурханыхаа өргөөнд зориулан алтан эдлэлүүдэд алт, мөнгөн эдлэлүүдэд мөнгө, хүрэл эдлэлүүдэд хүрэл, төмөр эдлэлүүдэд төмөр, модон эдлэлүүдэд мод, судалт гартаам чулуу, шигтгэх чулуу, гоёмсог чулуу, олон өнгийн чулуу, бүх төрлийн эрдэнэсийн чулуу болон шохойн чулууг маш ихээр бэлдсэн.

Onani mutuwo Koperani




1Шастир 29:2
22 Mawu Ofanana  

Тэр нутгийн алт нь шижир, тэнд бделлиум хэмээх сувд хийгээд оникс байдаг байжээ.


Миний хүү Соломонд бүрэн төгс зүрх сэтгэлийг өгч, Таны тушаалууд, гэрчлэлүүд болон зарлигуудыг сахиулан, тэр бүгдийг үйлдүүлж, миний бэлтгэсэн зүйлсээр сүмийг бариулаач хэмээв.


Ариун сүмийн төлөө хэдийн бэлтгэсэн бүх зүйлээс гадна, миний Бурханы өргөөнд би баярласандаа өөрийн алт, мөнгийг ч миний Бурханы өргөөнд өргөсөн юм.


Цааш нь тэрээр өргөөг эрдэнийн чулуугаар чимэглэв. Алт нь Парваимын алт байжээ.


Мөнгөний уурхай болон алтыг цэвэршүүлдэг газар зайлшгүй байдаг.


Тэр нь Офирын алтаар, үнэт оникс, эсвэл индранилаар ч үнэлэгддэггүй.


Түүний дээр чи дөрвөн эгнээгээр чулуун шигтгээ хий. Нэг дэх эгнээнд бадмаараг, молор, маргад,


дөрөв дэх эгнээнд биндэрьяа, оникс, хаш чулуу байна. Эдгээрийг алтан хүрээн дотор суулгах ёстой.


Чи хоёр оникс чулууг авч, дээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн.


дөрөв дэх эгнээнд биндэрьяа, оникс, хаш чулуу байв. Тэд эдгээрийг суулгахдаа алтан хүрээтэй сууринд суулгажээ.


Тэд оникс чулуунуудыг алтан хүрээтэй сууринд суулгажээ. Тэдгээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу тамганы сийлбэр мэт сийлэгдэв.


Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.


Түүний тухай зар бүх Сири даяар тархсанд, хүмүүс зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, унаж татдаг өвчтэй, саа өвчтэй бүхнийг Түүн дээр авчрахад Есүс тэднийг эдгээжээ.


Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ.


Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө үйлддэг шиг чин сэтгэлээсээ хийгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa