Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 29:16 - Ариун Библи 2004

16 Өө, бидний Бурхан ЭЗЭН, Таны ариун нэрийн төлөө Танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмж их юмс бүгдээрээ Таны мутраас ирсэн бөгөөд эд бүгд Таных болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Өө, Бурхан ЭЗЭН минь, Таны ариун нэрд зориулан Танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмж их юмс бүгдээрээ Таны мутраас бөгөөд бүгд Таных билээ.

Onani mutuwo Koperani




1Шастир 29:16
8 Mawu Ofanana  

Би хэн болоод, миний ард түмэн хэн болоод ийнхүү харамгүйгээр өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас ирдэг бөгөөд Таны мутраас авснаа бид Танд өргөсөн юм.


Учир нь бид Таны өмнө түр оршин суух хүмүүс бөгөөд өөрсдийн бүх эцэг өвгөдийнхөө адил хөлслөн суугчид билээ. Дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэртэй адил бөгөөд ямар ч найдвар алга.


Өө, Бурхан минь, Та хүний зүрхийг тандан мэдэж, цэх шулуун байдлыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэддэг учир би чин үнэнч зүрхээрээ эдгээр бүх зүйлийг сайн дураараа өргөсөн юм. Тиймээс одоо энд байгаа Таны ард түмэн Танд сайн дураараа өргөлүүдээ өргөж байгааг хараад би баярлаж байна.


Задокийн гэрийн ахлах тахилч Азариа түүнд хариулан, —ЭЗЭНий өргөөнд хандивуудыг авчирч эхэлснээс хойш бидэнд идэх юм хангалттай байсан бөгөөд илүү гарсан нь ч элбэг үлдэв. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг ерөөсөн бөгөөд энэ үлэмж хэмжээний зүйл илүү гарсан юм гэв.


Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн, Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм.


Учир нь түүнд үр тариа, шинэ дарс ба тосыг өгч, түүний дээр мөнгө, алтыг арвижуулсан нь Би байсан гэдгийг тэр эм мэддэггүй. Харин тэд тэдгээрийг Баалд зориулан ашигласан.


“Мөнгө Минийх, алт Минийх” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.


Эхний хүн ирж “Эзэн, таны нэг мина арван мина болсон” гэхэд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa