Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 29:15 - Ариун Библи 2004

15 Учир нь бид Таны өмнө түр оршин суух хүмүүс бөгөөд өөрсдийн бүх эцэг өвгөдийнхөө адил хөлслөн суугчид билээ. Дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэртэй адил бөгөөд ямар ч найдвар алга.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

15 Бид бүх эцэг өвгөдийнхөө адил Таны өмнө ирмэл хүмүүс бөгөөд түр суугчид билээ. Дэлхий дээрх өдрүүд маань сүүдэр адил бөгөөд ямар ч найдвар алга.

Onani mutuwo Koperani




1Шастир 29:15
22 Mawu Ofanana  

Тэгээд Абрахам филистчүүдийн нутагт олон хоног суужээ.


Би бол та нарын дундах харийн хүн буюу түр оршин суугч хүн. Та нар надад нэгэн оршуулгын газрын эзэмшлийг өгнө үү? Би шарилаа тэнд оршуулъя гэжээ.


Тэрээр мөн Абрахамд өгсөн ерөөлөө чамд өгч, чамд болон чамтай хамт чиний үр удамд өгч, Абрахамд өгсөн газар буюу чиний түр сууж байгаа газрыг чамд өвлүүлэх болтугай! гэв.


Тэр хоёрын эд хөрөнгө үлэмж их болсон тул хамтдаа амьдран сууж чадахгүйд хүрэв. Тэдний сууж байсан нутаг нь өөрсдийнх нь мал сүргээс болж тэдэнд хүрэлцэхгүй болжээ.


Иаков Фараонд —Би газар орон хэрэн явсаар зуун гучин жил болж байна. Би тийм ч урт наслаагүй, өвөг дээдсийнхээ нутаг газар сэлгэн амьдарсан он жилүүдэд хүрээгүй боловч хүнд бэрхийг тууллаа гэв.


Би хэн болоод, миний ард түмэн хэн болоод ийнхүү харамгүйгээр өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас ирдэг бөгөөд Таны мутраас авснаа бид Танд өргөсөн юм.


Өө, бидний Бурхан ЭЗЭН, Таны ариун нэрийн төлөө Танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмж их юмс бүгдээрээ Таны мутраас ирсэн бөгөөд эд бүгд Таных болой.


Харин хүн үхдэг бөгөөд түрүүлгээ харан хэвтдэг. Хүн амьсгаа хураадаг бөгөөд тэрээр хаана байна вэ?


Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог. Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ.


Бид чинь өчигдрийнх бөгөөд газар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт учраас бид юу ч мэддэггүй билээ.


Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөд Би өвс шиг гандан хатаж байна.


Би газар дэлхийд гаднын хүн билээ. Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач.


Хүн бол зүгээр л нэг амьсгалтай адил юм. Түүний өдрүүд бол өнгөрч буй сүүдэр шиг билээ.


ЭЗЭН, миний залбирлыг сонсож, Миний хашхирах дуунд чих тавиач. Нулимсанд минь бүү дуугүй байгаач. Би Танд харь хүн, Өөрийн бүх эцэг өвгөдийн адил түр суугч болой.


Цааш явж, алга болохоосоо өмнө Би дахин баяртай болохын тулд Та харцаа надаас салгаач”.


Учир нь бүх өдрүүд маань Таны хилэнгийн дунд өнгөрсөн. Бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан.


Сүүдэр мэт өнгөрүүлэх утгагүй амьдралынхаа цөөхөн жилүүдэд өөрт нь юу зөв, сайн болохыг хэн мэдэх билээ? Өөрөөс нь хойш юу болохыг наран доор хэн түүнд хэлж чадах вэ?


Газар бол Минийх учир бүрмөсөн зарагдах ёсгүй. Учир нь та нар бол Миний түр суугч, харийнхан болой.


Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ.


Хайрт хүмүүс ээ, сэтгэлийн чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг харь хүмүүс болон түр хугацаагаар байгч та нараас би гуйя.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa