Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 28:4 - Ариун Библи 2004

4 Гэсэн ч ЭЗЭН болох Израилийн Бурхан намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар сонгосон юм. Иудагийн гэр, миний эцгийн гэр болон миний эцгийн хөвгүүдийн дундаас Тэрээр намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Гэсэн ч Израилийн Бурхан ЭЗЭН намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар мөн Иудагийн гэр дотроос миний эцгийн гэрийг сонгосон бөгөөд миний эцгийн хөвгүүдийн дундаас намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ.

Onani mutuwo Koperani




1Шастир 28:4
18 Mawu Ofanana  

Ингээд Израилийн бүх ахлагчид Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон, Израилийн хаан болгов.


Өө ЭЗЭН, Өөрийн боол ба түүний гэрийн талаар Таны айлдсан үгийг мөнхөд тогтоож, айлдсанаараа хийгээрэй.


Тэгэхээр энэ нь Таны өмнө мөнхөд үргэлжлэхийн тулд одоо Өөрийн боолын гэрийг ерөөх нь Таны таалалд нийцжээ. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн бөгөөд энэ бол мөнхийн ерөөл билээ гэв.


Хэдийгээр Иуда ах дүүсээ давамгайлж, түүнээс удирдагч гарсан боловч ууган хүүгийн эрх Иосефт хамаатай юм.)


Харин Би Өөрийн нэрийг тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахын тулд Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.


Гилеад бол Минийх, Манассе ч Минийх. Ефраим ч гэсэн Миний толгойн дуулга. Иуда бол Миний очирт таяг.


Мөн Тэр намайг уужим газар уруу аваачсан. Тэр намайг таалсан учир намайг аварсан билээ.


Гилеад бол Минийх, Манассе ч Минийх. Ефраим ч бас Миний толгойн дуулга. Иуда бол Миний очирт таяг.


Би чиний үрийг мөнхөд тогтоож, Чиний хаан ширээг бүх үеийнхэнд байгуулна”. Села


Учир нь бидний Эзэн бол Иудагаас гаралтай нь тодорхой бөгөөд тэр овогт хамаатай тахилч нарын талаар Мосе юу ч хэлсэнгүй.


ЭЗЭН Самуелд айлдаж —Би Саулыг Израилийн хаан байлгахаас нэгэнт татгалзсан учир чи хэдий хүртэл Саулын хойноос гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь Би түүний хөвгүүдийн дундаас Өөртөө хааныг сонгосон билээ гэв.


Гибеад байсан Саул уруу зифчүүд ирж, —Давид Иешимоны урд талд байдаг Хахилагийн толгодод нуугдаж байгаа бус уу? хэмээн өгүүлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa