Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 28:2 - Ариун Библи 2004

2 Тэгээд Давид хаан хөл дээрээ босон, —Миний ах дүүс болон миний ард түмэн, намайг сонсогтун. Би ЭЗЭНий гэрээний авдар болон бидний Бурханы хөлийн тавиуранд зориулан байнгын өргөө барихыг хүссэн юм. Иймээс би түүнийг барихад бэлтгэсэн билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Тэгээд Давид хаан хөл дээрээ босон зогсоод —Ахан дүүс, ард түмэн минь, намайг сонсогтун. ЭЗЭНий гэрээний авдарт зориулан мөн бидний Бурханы хөлийн тавиур болгон амралтын өргөө барих санаа зүрхэнд минь байсан тул би түүнийг барихад бэлтгэсэн билээ.

Onani mutuwo Koperani




1Шастир 28:2
30 Mawu Ofanana  

Таны хүү Иосеф тан дээр хүрч ирлээ гэж нэг нь Иаковт хэлэхэд Израиль бүх хүчээ гарган орон дээрээ өндийж суув.


Түүгээр барахгүй хааны түшмэд бидний эзэн Давид хааныг ерөөхөөр бараалхан, “Таны Бурхан нь Соломоны нэрийг таны нэрнээс үлэмж илүү болгож, түүний хаан ширээг таны хаан ширээнээс агуу их болгох болтугай” гэж байна. Хаан ч өөрөө орон дээрээ мэхийн,


Миний эцэг Давид өөрийн Бурхан ЭЗЭНий нэрд өргөө барьж өгч чадаагүй билээ. Ингэсэн нь ЭЗЭН дайснуудыг нь түүний хөлийн ул дор оруулах хүртэл түүний эргэн тойронд байсан дайн тулаануудаас болсныг хаантан та мэднэ.


Явж, Миний зарц Давидад өгүүлэгтүн “ЭЗЭН ийн айлдахдаа «Оршин суух өргөөг Надад зориулан чи барихгүй.


Одоо харагтун, би ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жигнэн хэмжиж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр, мөн дүнз болон чулуунуудыг зовлонтойгоор бэлтгэн тавьсан билээ. Чи дээр нь нэмэрлээрэй.


Түүний дараа Давид өөрийн хүү Соломоныг дуудаж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан өргөө барихыг түүнд захиж хэлэв.


Давид Соломонд хандан —Хүү минь ээ, би өөрийн Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих бодолтой байсан билээ.


ЭЗЭНий сүмд авдрыг байрлуулсны дараа Давид тэнд дууны үйлчлэлд хүмүүсийг томилсон бөгөөд


Израилийн Бурхан болох ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих гэсэн сэтгэл миний эцэг Давидын зүрхэнд байсан.


ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу” гэдэг.


“Энэ бол мөнхөд Миний амрах газар болой. Үүнийг хүссэн тул Би энд амьдарна.


Түүний хэрхэн ЭЗЭНд тангараглан, Иаковын Төгс хүчит Нэгэнд андгайлахдаа


Би Таны нэрийг ах дүүстээ хэлэх болно. Чуулганы дунд би Таныг магтах болно.


Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн. Тэр бол ариун.


Миний ариун газрыг үзэсгэлэнтэй болгохын тулд Ливаны сүр жавхлан болох арц, жодоо, нарс мод чам уруу ирнэ. Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно.


ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр бол Миний сэнтий, газар бол Миний хөлийн гишгүүр билээ. Тэгээд та нар Надад хаана нь өргөө барих юм бэ? Хаана Миний амрах газар байгаа юм бэ?


Сионы охиныг Эзэн Өөрийн уур хилэнт үүлээр яасан их бүрхэнэ вэ! Тэрээр Израилийн сүр жавхланг тэнгэрээс газар уруу хаяж, Өөрийн уурын өдөрт Тэрээр Өөрийн хөлийн гишгүүрийг дурссангүй.


Тэр надад —Хүний хүү, энэ бол Израилийн хөвгүүдийн дунд Миний мөнхөд орших газар буюу Миний сэнтийний газар, Миний хөлийн ул гишгэх газар юм. Израилийн гэр болох тэд ч, тэдний хаад ч өөрсдийн садар самуун явдал болон үхсэн хаадынхаа хүүрүүдээр Миний ариун нэрийг дахин бузарлахгүй.


Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд таван талант нэмж олов.


“Эзэн айлдахдаа «Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Би амрах ямар газар байна вэ?


чи заавал ЭЗЭН Бурханыхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр суух хаанаар зал. Чи ах дүүсийнхээ хэн нэгийг өөрийнхөө дээр суух хаан болго. Харин чиний ах дүү биш, харийн хүнийг өөрийнхөө дээр суух хаанаа бүү болго.


түүний зүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүйн тулд, хууль дүрмээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүйн тулд юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчилна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa