Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 27:29 - Ариун Библи 2004

29 Шаронд бэлчиж буй үхэр сүргийг Шарон хүн Шитраи хариуцав. Адлаигийн хүү Шафат хөндийнүүдэд байх үхэр сүргийг хариуцав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

29 Шаронд бэлчиж буй үхэр сүргийг шарон хүн Шитраи хариуцав. Хөндийд байх үхэр сүргийг Адлаигийн хүү Шафат хариуцав.

Onani mutuwo Koperani




1Шастир 27:29
9 Mawu Ofanana  

Ишмаел хүн Обил тэмээнүүдийг, меронот хүн Иедеиа илжигнүүдийг хариуцав.


Тэд Гилеад, Башан болон тэндхийн суурингуудад, Шароны бүх бэлчээрийн хязгаар хүртэл тархан амьдарсан юм.


Тэрээр цөлд цамхгууд босгож, чулуу ухаж олон нөөцлүүр хийв. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байв. Тэрээр газар хөрсөнд хайртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав.


Би эрэгтэй, эмэгтэй боолууд худалдаж авсан ба мөн унаган боолууд ч бас бий. Надаас өмнө Иерусалимд байсан бүгдээс илүү их мал сүргийг би эзэмшиж байв.


Энэ нь цэцэглэн сагсайж, цэнгэн баясаж, баяр хөөртэйгөөр хашхирна. Ливаны алдар, Кармел ба Шароны сүр хүч түүнд өгөгдөнө. Тэд ЭЗЭНий алдар, бидний Бурханы цог жавхланг харна.


Намайг хайгч Миний ард түмний төлөө Шарон нь хонины бэлчээр, Ахорын хөндий үхрийн хэвтэр болно.


Лудда болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм.


Та нар аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг уруу болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмнүүд уруу очиж, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа.


Тэр өдөр Саулын боолуудын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг едом хүн Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa