17 Левид Кемуелийн хүү Хашабиа, Ааронд Задок,
17 левичүүдэд Кемуелийн хүү Хашабиа, Ааронд Задок,
Саулын төрөл садан болох Бениамины хөвгүүдээс гурван мянган хүн байв. Тэдний ихэнх хэсэг нь өнөөг хүртэл Саулын гэрт үнэнч хэвээр байна.
Эд ч бас тэдний төрөл садан болох Аароны хөвгүүдийн адилаар Давид хаан, Задок, Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө шоджээ. Эцгүүдийн бүлийн тэргүүлэгч ч бай, түүний дүү нараас ч бай бүгд адил шодоцгоов.
Елезарын удмынханд Итамарын удмынхнаас илүү олон тэргүүлэгч эрс байсан тул тэднийг хуваарилахдаа тэд Елеазарын удмынхны эцгүүдийн бүлүүдэд арван зургаан тэргүүн, Итамарын удмынхны эцгүүдийн бүлүүдийн дагуу найман тэргүүн оноов.
Хебрончуудын хувьд гэвэл Хашабиа ба түүний хамаатнууд буюу мянга долоон зуун чадварлаг эрс нь Иорданы баруун тал дахь Израилийн хэргийг хариуцаж, ЭЗЭНий бүх ажилд ч, хааны үйлчлэлд ч томилогджээ.
Израилийн овгуудыг хариуцахаар реубенчүүдийн ахлах түшмэл нь Зихрийн хүү Елиезер, симеончуудад Маакагийн хүү Шефатиа,
Иудад Давидын ах нарын нэг болох Елиху, Иссахарт Микаелын хүү Омри,
Кора нь Изхарын хүү, Изхар нь Кохатын хүү, Кохат нь Левийн хүү, Леви нь Израилийн хүү болой.