Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 27:1 - Ариун Библи 2004

1 Энэ бол Израилийн хөвгүүд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох мянгат, зуутын дарга нар болон бүлгүүдийн хамаг хэрэгт хаанд үйлчилдэг түшмэдийн тооллого юм. Тэрхүү бүлгүүд тус бүрдээ хорин дөрвөн мянган хүнтэй бөгөөд жилийн бүх сарын туршид сар бүр солигддог байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Израилийн хөвгүүд тоо ёсоороо буюу эцгийн бүлийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар болон хэсэг бүрийн хамаг хэрэгт хаандаа үйлчилдэг, жилийн бүх сард, сар сараар ээлжлэн ирээд явдаг түшмэд энэ болой. Хэсэг тусбүр хорин дөрвөн мянган хүнтэй байлаа.

Onani mutuwo Koperani




1Шастир 27:1
18 Mawu Ofanana  

Эдгээр нь Давидын хүчит эрсийн нэрс юм. Гурван хүчит эрийн тэргүүн тахемон хүн Иошеб-Башебет. Тэр нэг удаа найман зуун хүн алсан учир Езни хүн Адино гэж мөн дуудагддаг байв.


Орон нутгийн захирагчид хариуцсан сардаа Соломон хаанд болон хааны ширээнд ирэх бүх хүмүүст хүнсний зүйлсийг дутагдахгүйгээр хангадаг байлаа.


Соломон бүх Израилийг захирах арван хоёр захирагчийг томилжээ. Тэд хаан болон түүний гэрийнхэнд хэрэглэх зүйлсийг сар сараар ээлжлэн нийлүүлж байх үүрэг хүлээсэн байлаа.


Тэрээр тэднийг арав арван мянгаар нь сар сараар ээлжлүүлэн Ливан уруу илгээж, Ливанд нэг сар, нутагт нь хоёр сар байлгадаг байв. Албадан ажиллаж байгаа хүмүүсийг Адонирам хариуцдаг байв.


Давидтай байсан хүчит эрсийн толгойлогчид нь дараах болой. Тэд Израилийн талаар ЭЗЭНий айлдсан үгийн дагуу хаанчлалд нь Давидад идэвхтэй туслан, бүх Израилийн хамт түүнийг хаанаар өргөмжилсөн хүмүүс болой.


Тэгээд Давид мянгатын болон зуутын дарга нар буюу бүх удирдагчтай зөвлөлджээ.


болон түүний төрөл садангууд гэвэл эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох хоёр мянга долоон зуун чадварлаг эр байв. Давид хаан тэднийг Бурханы болон хааны бүх хэргийн талаарх реубенчүүд, гадчууд болон манассечуудын хагас овгийн харгалзагчдаар томилов.


Забдиелын хүү Иошобеам нь нэгдүгээр сард алба хаах нэгдүгээр бүлгийг захирдаг байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.


Давид Израилийн бүх түшмэд, овгуудын захирагчид, хаанд үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, түшмэд, хүчит эрс болох бүх зоригт баатруудыг Иерусалимд цуглуулжээ.


Тэгэхэд эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, Израилийн овгуудын ноёд, мянгатын болон зуутын дарга нар, хааны ажлын харгалзагчдын хамт сайн дураараа өргөл өргөв.


Соломон бүх израильчуудад болон мянгатын, зуутын дарга нарт, шүүгч нарт, бүх Израиль дахь удирдагч, гэрийн тэргүүлэгч бүрд зарлиг буулгав.


Мосе бүх Израилиас чадварлаг хүмүүсийг сонгож, мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүлэгчид болгов.


Харин Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно. Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”.


Танай овгуудын тэргүүлэгчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, даамлуудыг томилсон.


ЭЗЭН Израилийг тал бүрийн дайснаас нь амруулснаас хойш олон өдрүүд өнгөрсний дараа, бас Иошуа нас ахиж хөгширсний дараа


Хаан өөрийнхөө төлөө мянгат болон тавьтын дарга нарыг томилж, зарим хүнээр газраа хагалуулан, тариагаа хураалгаж, зэр зэвсгээ болон тэрэгнийхээ тоноглолыг хийлгүүлнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa