Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 26:32 - Ариун Библи 2004

32 болон түүний төрөл садангууд гэвэл эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох хоёр мянга долоон зуун чадварлаг эр байв. Давид хаан тэднийг Бурханы болон хааны бүх хэргийн талаарх реубенчүүд, гадчууд болон манассечуудын хагас овгийн харгалзагчдаар томилов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

32 мөн түүний ах дүүс буюу эцгийн бүлийн тэргүүнүүд болох хоёр мянга долоон зуун эрэлхэг хүчит эрс болой. Давид хаан тэднийг Бурханы болон хааны бүх хэрэгт реубенчүүд, гадчууд болон манассегийн хагас овгийн харгалзагчид болгов.

Onani mutuwo Koperani




1Шастир 26:32
7 Mawu Ofanana  

Иорданы нөгөө талаас буюу Реубен, Гад, Манассегийн хагас овгоос байлдааны төрөл бүрийн зэвсэг агссан зуун хорин мянган цэрэг ирэв.


тэдэнд —Та нар бол левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид билээ. Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг миний түүнд зориулан бэлтгэсэн газарт авчрахын тулд өөрсдийгөө болон хамаатан садангуудаа ариусга.


Эдгээр нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан ажил хийж буй, хорин настай болон түүнээс дээших насны, нэрийг нь тэмдэглэсэн, тоологдсон хүмүүсийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд буюу тус тусын эцгүүдийн бүлүүдийн дагуу Левийн хөвгүүд байв.


Эд ч бас тэдний төрөл садан болох Аароны хөвгүүдийн адилаар Давид хаан, Задок, Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө шоджээ. Эцгүүдийн бүлийн тэргүүлэгч ч бай, түүний дүү нараас ч бай бүгд адил шодоцгоов.


Энэ бол Израилийн хөвгүүд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох мянгат, зуутын дарга нар болон бүлгүүдийн хамаг хэрэгт хаанд үйлчилдэг түшмэдийн тооллого юм. Тэрхүү бүлгүүд тус бүрдээ хорин дөрвөн мянган хүнтэй бөгөөд жилийн бүх сарын туршид сар бүр солигддог байв.


Харагтун, ЭЗЭНд хамаатай бүхэнд ахлах тахилч Амариа та нарыг захирч, хаанд хамаатай бүхэнд Иудагийн гэрийн захирагч, Ишмаелын хүү Зебадиа та нарыг захирах болно. Мөн левичүүд та нарын өмнөх түшмэд байх болно. Шийдэмгий үйлдэгтүн. ЭЗЭН цэх шулуун хүнтэй хамт байх болтугай гэв.


Харин Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхонд Иошуа хэлсэн нь —


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa