Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 25:2 - Ариун Библи 2004

2 Асафын хөвгүүдээс Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар болой. Асафын хөвгүүд нь хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлагын дор байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Асафын хөвгүүдээс Асафын хөвгүүд болох Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар бөгөөд хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлага дор байв.

Onani mutuwo Koperani




1Шастир 25:2
20 Mawu Ofanana  

Ингээд Иоелын хүү Хеманыг болон түүний төрөл саднаас Береиагийн хүү Асафыг левичүүд томилжээ. Мөн тэдний төрөл садан болох Мерарийн хөвгүүдээс Кушаиагийн хүү Етаныг болон


Тэргүүлэгч нь Асаф, удаах нь Зехариа, тэгээд Иеиел, Шемирамот, Иехиел, Маттитиа, Елиаб, Бенаиа, Обед-едом, Иеиел нар байв. Тэд босоо ятга, ятга, хөгжмийн зэмсгүүдтэй байв. Бас Асаф чанга дуутай цан хөгжмийг цохиж,


Үүнээс гадна, Давид болон их цэргийн жанжнууд нь Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдийн заримыг нь үйлчлэлд зориулан тусгаарлан авчээ. Тэдэнд ятга, босоо ятга, цантайгаар эш үзүүлэх үүргийг даалгав. Энэхүү үйлчлэлдээ орсон хүмүүсийн тоо нь дараах болой.


Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа зургаа болой. Ятга дарж, ЭЗЭНд талархаж магтан эш үзүүлдэг өөрсдийн эцэг Иедутунаар тэд удирдуулдаг байв.


Тэд бүгд өөрсдийн эцгийн удирдлага дор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятгыг даран, ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв. Асаф, Иедутун, Хеман нар хааны удирдлага дор байлаа.


Тэдний бага нь агуу нэгэнтэй, багш нь сурагчтай адил бүгд үүргийнхээ төлөө шавга татав.


Хеманы ах дүү Асаф нь түүний баруун талд зогсох болсон юм. Асаф нь Берахиагийн хүү, Берахиа нь Шимеагийн хүү,


Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавимагц, Израилийн хаан Давидын зааварласанчлан ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмөргөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов.


Үнэхээр Бурхан Израильд, Зүрх нь цэвэр хүмүүст сайн билээ.


Бурхан, яагаад Та биднийг үүрд орхисон бэ? Яагаад Таны уур Өөрийнхөө бэлчээрийн хонин сүргийн эсрэг шатна вэ?


Бид Танд талархал өргөж байна, Бурхан, бид талархал өргөж байна. Учир нь Таны нэр ойрхон байна. Хүмүүс Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.


Бурхан Иудад алдартай. Түүний нэр Израильд аугаа.


Дуу минь Бурханд ханддаг, би чангаар хашхирна. Дуу минь Бурханд ханддаг, Тэр намайг сонсоно.


Миний хүмүүс ээ, миний сургамжийг сонс. Миний амнаас гарах үгийг чих тавин сонс.


Бурхан, үндэстнүүд Таны өв уруу иржээ. Тэд Таны ариун сүмийг бузарлажээ. Тэд Иерусалимыг балгас болгожээ.


Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавин сонсооч. Херубуудын дээгүүр залрагч аа, гэрэлтээч.


Бидний хүч чадал болох Бурханд баясгалантайгаар дуулагтун. Иаковын Бурханд баясгалантайгаар хашхирагтун.


Бурхан Өөрийнхөө цуглаанд Өөрийн байрыг эзэлдэг. Тэрээр захирагчдын дунд шүүдэг.


Өө, Бурхан, бүү дуугүй байгаач. Өө, Бурхан, бүү дуугүй байгаач, бүү нам жим болооч.


Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч “Чамд нөмрөг бий. Чи бидний захирагч бол. Энэ балгаснууд чиний гар дор орно” гэж хэлэхэд,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa