18 Изхарын хүү нь тэргүүлэгч Шеломит байв.
18 Изхарын хөвгүүдээс Шеломит тэргүүн нь байв.
Елиезерийн хүү нь тэргүүлэгч Рехабиа байв. Елиезер өөр хөвгүүдгүй байсан боловч Рехабиагийн хөвгүүд нь үй олон байв.
Хеброны хөвгүүдийн ууган нь Иериа, удаах нь Амариа, гурав дахь нь Иахазиел, дөрөв дэх нь Иекатием болой.
Изхарчуудаас, Шеломот, Шеломотын хөвгүүдээс Иахат байв.
Энэ Шеломот ба түүний төрөл садангууд нь Давид хаан, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар, их цэргийн жанжнуудын зориулан өргөсөн бэлгүүдийн бүх эрдэнэсийг хариуцав.
Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд Кохат зуун гучин гурав насалжээ.