Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 21:30 - Ариун Библи 2004

30 Гэвч Давид ЭЗЭНий тэнгэр элчийн илдээс айсан тул Бурханы хүслийг мэдэхээр түүний өмнө очиж чадсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

30 Харин Давид, ЭЗЭНий тэнгэрэлчийн илднээс айж байсан тул Бурханы хүслийг мэдэхээр түүний өмнө очиж чадсангүй.

Onani mutuwo Koperani




1Шастир 21:30
16 Mawu Ofanana  

Тэр өдөр Давид ЭЗЭНээс айн —ЭЗЭНий авдар надад хэрхэн ирж болох билээ? гэв.


Тэр өдөр Давид Бурханаас айж, —Би яаж Бурханы авдрыг өөртөө авчирч чадах билээ? гэв.


Давид мэлмийгээ өргөөд, тэнгэр, газрын хооронд зогсож буй ЭЗЭНий тэнгэр элч гартаа илдээ барин Иерусалимын дээгүүр сунгасан байгааг үзэв. Тиймээс Давид болон ахмадууд таар нөмрөн, нүүрээрээ газарт унацгаав.


Яагаад гэвэл цөлд Мосегийн босгосон ЭЗЭНий асар болон шатаалт тахилын ширээ тэр үед Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээр байсан болой.


Тэгээд Давид —Энэ бол Бурхан ЭЗЭНий өргөө, энэ бол Израилийн төлөөх шатаалт тахилын ширээ юм хэмээв.


Өөрийн мутрыг надаас холдуулж, Өөрийн аймшгаар намайг бүү айлгаач.


Би санахдаа ч хүртэл түгшсэн бөгөөд айдас хүйдэс бие махбодыг минь эзэмддэг.


Тийм учраас би Түүний өмнө түгших байсан. Эргэцүүлэн бодоод Би Түүнээс айж байдаг билээ.


Махан бие минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд Би Таны шүүлтүүдээс айдаг юм.


Таны уурын хүч чадлыг болон Танаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ?


Үндэстнүүдийн Хаан, Танаас хэн айхгүй байх билээ? Үнэхээр энэ нь Танд зохистой. Учир нь үндэстнүүдийн хамаг мэргэн хүмүүсийн дунд болон тэдний хамаг хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй.


Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд түүнд хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.


Израиль аа! Чиний Бурхан ЭЗЭН чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан, бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг болон


Би Түүнийг хармагцаа үхсэн хүн шиг хөлд нь уналаа. Тэр баруун мутраа над дээр тавьж —Бүү ай. Би бол эхэн ба эцэс бөгөөд


Өө, Эзэн, Танаас эмээхгүй, нэрийг тань алдаршуулахгүй хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa