Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 21:16 - Ариун Библи 2004

16 Давид мэлмийгээ өргөөд, тэнгэр, газрын хооронд зогсож буй ЭЗЭНий тэнгэр элч гартаа илдээ барин Иерусалимын дээгүүр сунгасан байгааг үзэв. Тиймээс Давид болон ахмадууд таар нөмрөн, нүүрээрээ газарт унацгаав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Давид нүд өргөн, тэнгэр ба газрын хооронд зогсож буй, гартаа илдээ барин Иерусалимын дээгүүр сунгасан ЭЗЭНий тэнгэрэлчийг үзэв. Тэгээд таар нөмөрсөн Давид болон ахмадууд нүүрээрээ газар унацгаав.

Onani mutuwo Koperani




1Шастир 21:16
15 Mawu Ofanana  

Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод уруу хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.


Ахаб эдгээр үгийг сонсмогцоо хувцсаа уран, таар өмсөж, мацаг барин, тааран хувцастайгаа хэвтэж, цөхрөн явах болжээ.


Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн, ЭЗЭНий өргөөнд оров.


Тэгээд Елиша залбиран, —Өө, ЭЗЭН, би залбирч байна, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байв.


Тийнхүү Би Вавилоны хааны гарыг хүчтэй болгож, харин Фараоны гар унжих болно. Би Вавилоны хааны гарт Өөрийн илдийг өгч, тэр түүнийг Египетийн газрын эсрэг хандуулах үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Тэд хүмүүсийг цохин алж байхад би ганцаараа үлдэн нүүрээрээ унаад —Ээ халаг, Эзэн БУРХАН, Та Иерусалимын дээр Өөрийн хилэнг асгаснаараа Израилийн хамаг үлдэгсдийг устгаж байна уу? гэж хашхирлаа.


Дараа нь нь Мосе, Аарон нар Израилийн хөвгүүдийн чуулганы бүх цугларалтын өмнө нүүрээрээ унацгаав.


Гэвч тэд нүүрээрээ унан —Бурхан, бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд бүхэл чуулганд хилэгнэнэ гэж үү? гэв.


ЭЗЭНий тэнгэр элч гартаа сугалсан илд барин зам дээр зогсож буйг илжиг хармагцаа замаас эргэж, тариан талбай уруу явав. Гэвч Балаам түүнийг зам уруу эргүүлж буцаахаар илжгийг цохив.


Дараа нь ЭЗЭН Балаамын нүдийг нээхэд, ЭЗЭНий тэнгэр элч гартаа сугалсан илд барин зам дээр зогсож буйг тэр харлаа. Балаам газар хүртэл бөхийлөө.


Галын дөл тахилын ширээнээс тэнгэр өөд дүрэлзсэнд ЭЗЭНий тэнгэр элч тахилын ширээний дөлөн дотор залран дээш одов. Маноа болон түүний эхнэр үүнийг хараад нүүрээрээ газарт хөсөр унав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa