Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 20:5 - Ариун Библи 2004

5 Дахин филистчүүдтэй дайтах үе гарч, Иаирын хүү Елканан нь гит хүн Голиатын дүү Лахмиг алсан юм. Лахмийн жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Дахин филистчүүдтэй дайн хийж, Иаирын хүү Елханан, гит хүн Голиатын дүү Лахмиг алсан юм. Лахмигийн жадны иш нь нэхмэлчний гогодогч мод мэт байв.

Onani mutuwo Koperani




1Шастир 20:5
7 Mawu Ofanana  

Дахиад Гобд филистчүүдтэй тулалдахад, Бетлехемийн хүн Иаре-Орегимын хөвгүүн Елханан, гит хүн Голиатыг алав. Голиатын жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт байв.


Тэрээр таван тохой өндөр, үлэмж аварга египет хүнийг алсан юм. Тэр египет хүний гар дахь жад нь нэхмэлчний гогдогч зүү мэт байсан боловч Бенаиа түүн уруу нэг саваа барьж очоод өнөөх египет хүний гараас жадыг нь булаан авч, жадаар нь түүнийг хороосон юм.


Гатад дахин дайн болох үед нэгэн үлэмж аварга хүн байсан бөгөөд түүний гар, хөлийн хуруунууд нь тус тус зургаа, нийт хорин дөрвөн хуруутай байжээ. Энэ хүн ч аварга биетнүүдийн үр удмын нэг байсан билээ.


Тэгэхэд филистчүүдийн цэргүүдээс ирүүл дайчин гарч ирэв. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь зургаан тохой нэг сөөм байжээ.


Түүний жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт, жадны үзүүр нь зургаан зуун төмөр шекелийн жинтэй байв. Түүний бамбай үүрэгч бас өмнө нь явдаг байв.


Тэгэхэд тахилч —Елагийн хөндийд чиний алсан филист хүн Голиатын илдийг үзэгтүн. Тэр нь ефодын ард даавуунд ороолттой байгаа. Хэрэв хүсвэл түүнийг өөртөө авагтун. Энд түүнээс өөр юм байхгүй хэмээн өгүүлэв. Давид —Тийм илдийг хаанаас ч олохгүй. Надад өгөгтүн гэв.


Ахимелех түүний тухай ЭЗЭНээс асууж, түүнд хоол хүнс өгч, филист хүн Голиатын илдийг түүнд өгсөн хэмээн өгүүлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa