Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 20:1 - Ариун Библи 2004

1 Дараа нь хаадын дайнд мордох цагт буюу хавар Иоаб цэргээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн газрыг сүйрүүлэн, ирж Раббаг бүслэн авав. Гэвч Давид Иерусалимд үлджээ. Иоаб Раббаг цохин устгав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Хавар цаг, хаадын дайнд морддог үеэр Иоаб цэргийн хүчээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн нутгийг сүйрүүлээд, Раббад ирж бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ. Иоаб, Раббаг цохин устгалаа.

Onani mutuwo Koperani




1Шастир 20:1
15 Mawu Ofanana  

Хавар хаад дайнд морддог үед Давид Иоабыг зарц нарынхаа хамт болон бүх Израилийг илгээхэд, тэд Аммоны хөвгүүдийг устгаж, Раббаг бүслэв. Харин Давид Иерусалимд үлджээ.


Давидыг Маханаимд ирэхэд, Раббагийн Аммоны хөвгүүдээс Нахашийн хөвгүүн Шоби болон Ло-дебарын Аммиелын хөвгүүн Махир, Рогелимын гилеад хүн Барзиллаи нар


Тэгэхэд эш үзүүлэгч Израилийн хаанд ойртон ирж, түүнд —Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв.


Дараагийн жилийн эхэнд Бен-хадад арамейчуудыг цуглуулан, Израилийн эсрэг дайтахаар Афек уруу явлаа.


Елиша үхсэнд тэд түүнийг оршуулав. Моабын дээрмийн бүлгүүд тэр жилийн хавар газар нутагт нь халдав.


Хададезерын зарц нар Израильд дийлдсэнээ хараад, Давидтай найрамдан, түүнд үйлчлэв. Ингээд арамейчууд дахин Аммоны хөвгүүдэд туслах хүсэл зориггүй боллоо.


Үзэгтүн, нүүрсний галыг хөөрөгдөн ашиглахын тулд зэвсэг хийдэг дархныг Би бүтээсэн. Би хөнөөхийн тулд сүйтгэгчийг бүтээв.


Дараа нь би —Эзэн минь, хир удах вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, орон байр эзгүйрч, газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.


Аммоны хөвгүүдийн Рабба уруу, эсвэл Иуда уруу бэхлэгдсэн Иерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой.


Би Раббаг тэмээний бэлчээр, Аммоны хөвгүүдийг хонины хэвтэр болгоно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно».


Тэгэхээр Би Раббагийн ханан дээр гал тавина. Тэр гал нь тулааны өдөр дайны уухайн дунд, ширүүн бороотой өдөр шуурган дунд түүний цайзуудыг түймэрдэх болно.


(Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор нь төмрөн ор бөгөөд энгийн хүний тохойгоор бол есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа)


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa