Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 17:8 - Ариун Библи 2004

8 Чамайг хаа явсан ч Би чамтай хамт байж, бүх дайснуудыг чинь чиний өмнөөс тастан хаясан. Би чамайг дэлхий дээрх агуу хүмүүсийн алдар цуутай адил алдартай болгоно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил нэрийг өгнө.

Onani mutuwo Koperani




1Шастир 17:8
24 Mawu Ofanana  

Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутаг уруу буцааж авчирна. Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ.


ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудынх нь болон Саулын гараас аварсан өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав.


Чамайг хаана ч явсан Би чамтай хамт байж, чиний өмнөөс хамаг дайснуудыг чинь устгав. Газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил Би чамд агуу нэр өгнө.


Тэгээд Давид Дамаскийн сиричүүдийн дунд цэргийн ангиудаа байрлуулаад, сиричүүд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.


Хададезерын хотууд болох Бета болон Беротаигаас Давид хаан их хэмжээний зэсийг дээрэмджээ.


Ингээд Давидын алдар нэр бүх газарт түгэн тархжээ. ЭЗЭН бүх үндэстний дээр Давидаас эмээх айдсыг авчрав.


Бурхан минь, энэ нь Таны мэлмийд өчүүхэн зүйл байсан боловч Та Өөрийн боолын гэрт ирж буй агуу үеийн тухай айлдаж, эрхэм дээд хүний хэмжүүрийн дагуу надад хандлаа, Бурхан ЭЗЭН минь.


Натан Давидад —Бурхан чамтай хамт байгаа тул өөрийн сэтгэлд байгаа бүхнээ хийгтүн гэв.


Тэгэхээр одоо чи Миний боол Давидад ингэж хэл. “Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдахдаа «Би чамайг бэлчээрээс, хонин сүргээ даган явахаас чинь авч, Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгосон.


Би Өөрийн ард түмэн Израильд газар тогтоон өгч, тэд өөрсдийн нутагтаа оршин сууж, дахин нүүдэллэхгүй байхаар тэднийг тэнд суулгана. Урьдын адил нүгэлтнүүд тэднийг дахин зовоохоо болино.


Мөн Иерусалимыг захирдаг хүчирхэг хаад байж, Евфрат мөрний тэртээх бүх мужийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв.


Миний хүч болох ЭЗЭН, Би танд хайртай.


Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз. Села


Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм. Села


Та миний агуу байдлыг улам өсгөж, Намайг тайвшруулахаар эргээч.


Харин Бурхан бол Шүүгч юм. Тэрээр нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилдөг.


Удирдагчдыг сэнтийнээс нь буулган, даруу байгсдыг Тэр өргөмжлөв.


ЭЗЭН Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв.


ЭЗЭН Давидтай хамт байгааг болон өөрийнх нь охин Михал Давидад хайртайг Саул харж мэдээд


Давид бас хэлэхдээ —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭН түүнийг заавал устгана, эсвэл түүний үхэх өдөр ирнэ, эсвэл тулалдаанд явж устгагдана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa