9 Түүнд дуулж, Түүнд магтаалыг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун.
9 Түүнд дуулж, Түүнд магтуу дууг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун.
Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг хайж буй хүний зүрх баяр баясгалантай байх болтугай.
Түүний яруу алдрын талаар үндэстнүүдийн дунд хэлж, Түүний гайхамшигт үйлсийн талаар бүх ард түмнүүдийн дунд яригтун.
Өө, ЭЗЭНд талархал өргөн, Түүний нэрийг дуудагтун. Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн.
Чи Түүний ажлыг өргөх ёстой гэдгээ сана. Хүмүүс ч үүний тухай дуулсан.
Энэ нь хүний хөвгүүдэд Таны хүчит үйлс болон Таны хаанчлалын сүр жавхлангийн яруу алдрыг мэдүүлэхийн тулд болой.
Би Таны зөв шударга байдлыг зүрхэндээ нууцлаагүй. Би Таны итгэлтэй байдал хийгээд Таны авралын талаар тунхагласан. Би Таны хайр энэрэл хийгээд Таны үнэнийг агуу их цуглаанаас нуугаагүй.
Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан. Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.
Тэгээд ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биентэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонссон. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг үнэлдэг хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ.
Тэд магтуу дуулсныхаа дараа, Чидун уул өөд явцгаав.
дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгэнтэйгээ ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиогтун.
Бурханд хандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд хийгээд бүх мэргэн ухаанаар та нар бие биедээ заан, бие биеэ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай.
Та нарын дунд хэн нэгэн нь зовлон эдэлж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэгэн нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг.