Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 16:29 - Ариун Библи 2004

29 Нэрд нь зохих яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хувцастайгаар ЭЗЭНд мөргөгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

29 Нэрд нь дүйцэх яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хүндэтгэл дунд ЭЗЭНд мөргөгтүн.

Onani mutuwo Koperani




1Шастир 16:29
28 Mawu Ofanana  

ЭЗЭНд өргөгтүн, ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн.


Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн. Үнэхээр газар дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй.


Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө яван, —ЭЗЭНий хайр энэрэл үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа.


Түүний дааман хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор. Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.


Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.


ЭЗЭНд өгөгтүн, хүчит хүмүүсийн хөвгүүд ээ, ЭЗЭНд алдар ба хүч чадлыг өгөгтүн.


Өөрийнх нь нэрд тохирох алдрыг ЭЗЭНд өгөгтүн. Ариун хувцсыг өмсөн ЭЗЭНд хүндэтгэн мөргө.


Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос Бурхан гэрлээ цацруулсан.


Таршиш болон арлуудын хаад алба гувчуурыг авчраг. Шеба болон Себагийн хаад бэлэг барих болтугай.


Тиймээс тэр амьд байж, Шебагийн алт түүнд өгөгдөх болтугай. Тэд түүний төлөө үргэлж залбирах болтугай. Тэд түүнийг өдөржин ерөөх болтугай.


Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая.


Цог жавхлан ба сүр жавхлан Түүний өмнө, Хүч чадал ба үзэсгэлэн Түүний ариун газарт байдаг.


Ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд өгөгтүн, ЭЗЭНд алдар ба хүч чадлыг өгөгтүн.


Ариун байдлын гоо үзэсгэлэнгээр ЭЗЭНд мөргөгтүн. Бүх дэлхий Түүний өмнө чичрэгтүн.


Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо. Өөрийгөө хүч чадлаар хувцаслагтун. Ариун хот Иерусалим аа. Үзэсгэлэнт хувцсаа өмс. Учир нь цаашид хөвч хөндүүлээгүй болон бузар нь чам уруу ирэхгүй.


Нэг нь нөгөөгөө дуудаж —Түмэн цэргийн ЭЗЭН ариун, ариун, ариун. Бүх л газар Түүний алдраар дүүрэн байна гэж байв.


“Хүний хүү, чиний хувьд гэвэл, Би тэдний бардамналын баясгалан, тэдний нүдний хүслэн, тэдний зүрхний баясал болох тэдний бат цайз болон тэдний хөвгүүд охидыг авах тэр өдөрт,


Тэд Түүний хээ чимэглэлийг сайрхал болгож, түүгээр өөрсдийн бузар ба жигшүүрт юмсын хөргүүдийг бүтээв. Тиймээс Би түүнийг тэдэнд жигшүүрт юм болгоно.


Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен гэцгээв.


Та нар хавдар өвчнийхөө болон энэ газрыг хоосруулагч хулганыхаа дүрсүүдийг хийж, Израилийн Бурханыг алдаршуулбал, магадгүй та нараас, та нарын бурхдаас, мөн энэ нутгаас Бурхан мутраа холдуулна буй заа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa