15 Түүний гэрээг буюу мянган үеийнхэнд Түүний тушаасан үгийг мөнхөд санагтун.
15 Мянга мянган үеийнхэнд Түүний тушаасан үг, гэрээг нь мөнхөд санагтун.
Тэр бол бидний Бурхан ЭЗЭН. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна.
Абрахамтай тогтоосон Түүний гэрээ, Исаакт өгсөн Түүний амлалтыг санагтун.
Тэр Өөрийн гэрээг буюу Мянган үеийнхэнд Өөрийн тушаасан үгийг мөнхөд санасан.
Түүний гэрээ хийгээд Түүний гэрчлэлийг сахигчдад ЭЗЭНий бүх жимүүд бол хайр энэрэл ба үнэн юм.
Энэ бүхэн бидэнд тохиолдсон боловч бид Таныг мартаагүй бөгөөд Бид Таны гэрээнд хуурамчаар хандаагүй.
“Миний зарц Мосегийн хуулийг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана.
Тиймээс чи мэдэж ав. Чиний Бурхан ЭЗЭН бол Бурхан, Тэр бол итгэмжит Бурхан. Тэр Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад мянган үеийг хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрлээ үзүүлдэг.