9 Филистчүүд хүрч ирээд, Рефаимын хөндийг дээрэмдэн тонов.
9 Филистчүүд хүрч ирээд Рефаимын хөндийг цөлмөж тонов.
Филистчүүдийн нэг хороо цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх зуур, ургац хураах үед гучин хүчит эрээс гурав нь Адулламын агуй уруу, Давид дээр ирэв.
Филистчүүд ирж, Рефаимын хөндийгөөр тархан байрлав.
Филистийн их цэрэг Рефаимын хөндийд хуарагнан байх үед гучин тэргүүлэгч эрсийн гурав нь хаданд буй Давидыг хайн Адулламын агуйд ирэв.
Давид Бурханаас асуун, —Би филистчүүдийн эсрэг хөдлөх үү? Та тэднийг миний гарт тушаах уу? гэв. ЭЗЭН түүнд —Би тэднийг чиний гарт өгөх учраас яв хэмээв.
Филистчүүд мөнөөх хөндийд дахин нэг дээрэм тонуул хийв.
Давид бүх Израилийн хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод, бүх филистчүүд Давидыг хайж ирэв. Давид үүнийг сонсоод, тэдний эсрэг хөдлөв.
Энэ нь тариачин тариаг хураахтай, Рефаимын хөндийд тариан түрүүг түүхтэй адил байх болно.