Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 14:10 - Ариун Библи 2004

10 Давид Бурханаас асуун, —Би филистчүүдийн эсрэг хөдлөх үү? Та тэднийг миний гарт тушаах уу? гэв. ЭЗЭН түүнд —Би тэднийг чиний гарт өгөх учраас яв хэмээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Тэгэхэд Давид, Бурханаас —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав.

Onani mutuwo Koperani




1Шастир 14:10
14 Mawu Ofanana  

Үүний дараа Давид ЭЗЭНээс лавлан —Би Иудагийн хотуудын нэг уруу явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд —Явагтун хэмээн тушаав. Ийнхүү Давид —Би хаашаа явах вэ? хэмээн асуухад ЭЗЭН —Хеброн уруу хэмээн айлдав.


Тэгэхэд Давид ЭЗЭНээс лавлан —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушааж өгөх үү? гэж асуухад ЭЗЭН Давидад —Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав.


Давид ЭЗЭНээс лавлахад ЭЗЭН —Чи шууд чиглэн явж болохгүй. Тэдний араар тойрч яван, ялам модны төглийн өмнө тэднийг дайр.


Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчдийг хамтад нь цуглуулаад, тэднээс —Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу, эсвэл түдгэлзэх үү? хэмээн асуусанд тэд —Явагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.


Бид өөрсдийн Бурханы авдрыг өөрсдөдөө авчирцгаая. Учир нь Саулын өдрүүдэд бид түүнийг хайгаагүй шүү дээ хэмээв.


Тиймээс тэд Баал-перазимд ирээд, Давид филистчүүдийг тэнд ялав. Давид хэлэхдээ —Бурхан үерийн ус мэт миний дайснуудыг миний гараар хэмх татлаа гэв. Тиймээс тэд тэр газрыг Баал-перазим гэж нэрлэжээ.


Давид дахин Бурханаас асуусанд Бурхан түүнд —Чи тэдний хойноос бүү нэх. Тэдний хойгуур тойрон явж, ялам моддын урдаас тэдэн уруу дайр.


Филистчүүд хүрч ирээд, Рефаимын хөндийг дээрэмдэн тонов.


Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно.


Давид ЭЗЭНээс лавлан, —Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? хэмээн асуухад ЭЗЭН түүнд —Мөрдөгтүн, чи тэднийг заавал хөөж гүйцэн, бүхнийг аварч чадна хэмээн хариулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa