9 Тэд Кидоны үтрэм дээр иртэл, үхэр нь бүдэрсэн тул Узза гараа сунган, авдрыг түшив.
9 Тэд Кидоны үтрэмд ирэх үед үхэр нь бүдэрсэн тул Узза авдрыг түшихээр гар сунган хүрэв.
Тэд Иордан голын нөгөө эрэг дээр, Атадын үтрэм дээр хүрч ирэнгүүтээ чангаар уйлалдан, гүнээр эмгэнэцгээв. Иосеф тэнд эцгийнхээ хойноос долоо хоногийн турш гашууджээ.
Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь Бурханы авдрыг унагаах шахсан тул Узза түүн уруу хүрч, бариад авав.
ЭЗЭНд ойртон ирэх тахилч нар бас өөрсдийгөө ариусгаг. Эс тэгвэл ЭЗЭН тэдний эсрэг дайрна гэв.
Тэгэхэд ЭЗЭН түүнд —Бууж очоод, Ааронтай хамт гарч ир. Харин тахилч нар ба ард түмэн ЭЗЭНд ойртохоор бүү дайраг. Эс тэгвэл Тэр тэдэн уруу дайрна гэв.