Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 12:38 - Ариун Библи 2004

38 Тулалдааны бэлтгэлтэй эдгээр бүх дайчид Давидыг бүх Израилийн хаанаар өргөмжилнө гэсэн цэвэр итгэлтэйгээр Хебронд иржээ. Израилийн үлдсэн хүмүүс ч бүгд Давидыг хаанаар өргөмжлөх нэгэн санаатай байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

38 Тулалдааны бэлтгэлтэй энэ дайчид бүгд Давидыг бүх Израилийн хаанаар өргөмжилнө гэсэн хоёргүй сэтгэлээр Хебронд иржээ. Израилийн үлдсэн бүхэн ч Давидыг хаанаар өргөмжлөх санаа нэг байв.

Onani mutuwo Koperani




1Шастир 12:38
13 Mawu Ofanana  

Соломон хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу эргүүлсэн учир түүний зүрх сэтгэл эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг Бурханы төлөө бүхлээрээ зориулагдсангүй.


Тийм учраас өнөөдөр байгаа шиг нийлж, Түүний тушаалуудыг сахин, Түүний зарлиг дотор явахын тулд та нарын зүрх сэтгэл ЭЗЭН Бурхандаа бүрэн зориулагдах болтугай гэж хэлэв.


Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд, цурхиран уйлав.


Зебулунаас байлдааны бэлтгэлтэй, бүх төрлийн зэвсэг агссан, хоёргүй сэтгэлээр Давидад туслахаар цугларсан цэрэг нь тавин мянга байв.


Иорданы нөгөө талаас буюу Реубен, Гад, Манассегийн хагас овгоос байлдааны төрөл бүрийн зэвсэг агссан зуун хорин мянган цэрэг ирэв.


Тэдний төрөл садангууд нь тэдэнд хоол бэлтгэн өгсөн тул тэд идэж, уусаар Давидтай хамт гурван хоног тэнд байв.


ЭЗЭНий үгээр хаан болон ноёдын тушаасныг гүйцэтгэх нэг зүрх сэтгэлийг тэдэнд өгөхийн тулд Бурханы мутар Иудагийн дээр бас байв.


Би төгс замд анхааралтай явна. Та над уруу хэзээ ирэх вэ? Би гэр дотроо үнэнч зүрхээр явах болно.


Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.


Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Би тэдний махан биеэс чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг өгнө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa