Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 11:22 - Ариун Библи 2004

22 Иехоиадагийн хүү Бенаиа бол Кабзеелын зоригт эрийн хүү бөгөөд Моабын Ариелын хоёр хүүг цохиж алсан агуу үйлстэй хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж, арслан агнасан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

22 Иехоиадагийн хүү Бенаиа нь Кабзеелын агуу үйлстэй зоригт эр бөгөөд Моабын Ариелийн хоёр хүүг цохиж алсан хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж арслан агнасан билээ.

Onani mutuwo Koperani




1Шастир 11:22
15 Mawu Ofanana  

Саул болон Ионатан амьдралдаа хоорондоо тааламжтай, мөн хайрлагдсан хүмүүс байсан бөгөөд үхэхдээ ч тэд салсангүй. Тэд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байв.


Иоаб Израилийн бүхий л цэргийн удирдагч болов. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа херетчүүд болон пелетчүүдийн удирдагч байв.


Иехоиадагийн хүү Бенаиа нь херетчүүд болон пелетчүүдийн захирагч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.


Ингээд тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүд доош яван Соломоныг Давид хааны луусанд мордуулан, Гихонд аваачив.


Гэвч тахилч Задок Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи болон Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй.


Ийнхүү Бенаиа ЭЗЭНий майхан уруу ирээд, Иоабт —Хаан чамд “Гараад ир” хэмээн тушаасан гэв. Харин тэр —Гарахгүй. Би энд л үхнэ гэж хариуллаа. Бенаиа хаанд —Иоаб ийнхүү хэлж, ийнхүү хариуллаа гэдэг мэдээг эргүүлэн аваачлаа.


Тэр нь энэ шилдэг гучин хүнээс хамгийн ихээр хүндлэгдэн дээдлэгдсэн нь билээ. Тэрээр тэдний жанжин болсон боловч тэргүүн гуравтай дүйцэхгүй.


мөн эрэлхэг дайчин залуу Задок болон түүний эцгийн бүлээс хорин хоёр ахмад байв.


Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын бор гөрөөстэй адил хурдан болой.


Негев дэх Едомын хилийг чиглэсэн Иудагийн овгийн хамгийн захын хотууд гэвэл Кабзеел, Едер, ба Иагур,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa