Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 8:18 - Ариун Библи 2004

18 Тэр өдөр болоход та нар өөрсдөдөө зориулж сонгосон хаанаас болж хашхирсан ч, тэр өдөр ЭЗЭН та нарт хариу өгөхгүй гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

18 Тэр өдөр та нар өөрсдөдөө зориулж сонгосон хаанаас болж хашхирсан ч тэр өдөр ЭЗЭН та нарт хариу өгөхгүй гэв.

Onani mutuwo Koperani




1Самуел 8:18
13 Mawu Ofanana  

Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол, би түүнийг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно” гэж хэлээрэй гэв.


Бурхан амийг эрдэг бөгөөд тэрээр таслагдсан байхад бурхангүй хүний найдлага юу байдаг вэ?


Түүнд зовлон тохиолдоход Бурхан түүний хашхирах дууг сонсох уу?


Тэд хашхирсан боловч аврах хэн ч байгаагүй, ЭЗЭНд хандсан боловч Тэр тэдэнд хариулаагүй юм.


Ядуугийн хашхирахыг эс сонсогч нь Нэгэн цагт өөрөө хашхирах боловч хариуг эс сонсоно.


Та нар гараа өргөх үед, Би та нараас мэлмийгээ нууна. Тийм ээ, та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй. Та нарын гар цусаар бялджээ.


Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Түүний чих сонсож чадахааргүй дүлий биш ээ.


Тэд газар сайгүй хэрэн тэнэж, дарамтлагдан, өлсөж, өлсөхөөрөө уурлаж, дээш хараад, хаанаа болон Бурханаа хараана.


Тийм учраас Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Миний мэлмий өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд Миний чихэнд чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэсэн.


Тэгээд тэд ЭЗЭН уруу хашхирах боловч Тэр тэдэнд хариулахгүй. Оронд нь тэр үед Тэрээр Өөрийн нүүрийг тэднээс нууна. Учир нь тэд муу үйлс хийжээ.


Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож хаалгаа түгжвэл, та нар гадна нь зогсоод, хаалгыг тогшин “Эзэн, бидэнд онгойлгооч” гэхэд чинь Тэр та нарт хариуд нь “Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй” гэнэ.


Тэр та нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний боолууд болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa